МАН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн саналаар санал хураана | News.MN

МАН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн саналаар санал хураана

МАН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн саналаар санал хураана

МАН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн саналаар санал хураана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.08.15/ дөрөв дэх өдрөө хуралдаад түр завсарлалаа. Тус намын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналууд дээр байр сууриа нэгтгэхээр ийнхүү дөрвөн өдөр хуралдаж байгаа аж. Ялангуяа УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгох, парламентын хугацааг таван жил болгох зэрэг асуудлаар санал нэгдэж чадахгүй, зөвшилцлийн ажлын хэсэг ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа юм.

Тиймээс МАН-ын бүлэг өнөөдөр 15.00 цагт дахин хуралдаж, гишүүд саналаа цаасаар өгөхөөр болсон байна. Түр завсарласан хугацаанд цаасан саналын хуудсыг бэлэн болгох ажээ. Бүлгийн өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зарим заалт дээр санал хурааж, унасан саналуудыг ч хүчингүйд тооцож, дахин бичгээр дээрх гурван саналаар санал хураахаар болсон байна.

Сануулахад, бүлгийн зарим гишүүдийн зүгээс ирц бүрдүүлэх, Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүйгээ илэрхийлээд байгаа аж.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-15 64.119.21.151

Үндсэн хуулийн нэмэлт өөөрчлөлтийг ингэж хийхгүй шүү Энэ ажлыг зогсоохоос өөр арга замгүй болсон бна.

Avatar

ЗОЧИН 2019-08-15 202.21.126.30

ЭНЭ БАТТУЛГА ЦАГИЙГ НЬ ТУЛГААД Л НЭГ ҮЙМҮҮЛСЭН ШАНТААЖИЛСАН ЮМ ОРУУЛЖ ИРЖ ТӨР ҮЙМҮҮЛНЭ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДСЭН ҮҮРГЭЭ ОЙЛГООГҮЙ Л БАЙГАА ХҮН ДЭЭ. ООЖКОО ӨДРИЙН СОНИНД ЯРЬСНЫГ УНШСАН БОЛОВ УУ. ШҮҮХИЙГ МЭДЭЛДЭЭ БАЙЛГАХ ГЭЖ БАЙГАА НЬ ХАМГИЙН ЗЭВҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж