“Ши Жиньпин Хонгконгийн асуудлыг хүнлэг аргаар шийдэж чадна”

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

“Ши Жиньпин Хонгконгийн асуудлыг хүнлэг аргаар шийдэж чадна”

“Ши Жиньпин Хонгконгийн асуудлыг хүнлэг аргаар шийдэж чадна”

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2019.08.14/ твиттер хуудастаа Хятадын төрийн тэргүүнд хандан мэдэгдэл хийжээ. Тэрээр “Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулсан. Энэ нь Хятадын талд сайн зүйл. Худалдааны дайнаас болж Хятадад мянга мянган ажлын байр үгүй болж, олон ч компани Хятадаас гарч байна. Мэдээж Хятад улс бидэнтэй зөвшилцөхийг хүсч байгаа. Гэхдээ эхлээд Хонгконгийн асуудлыг хүнлэг аргаар шийдэх хэрэгтэй.

Би Хятадын дарга Ши Жиньпинийг сайн мэднэ. Тэр бол ард түмэндээ хүндлэгдсэн агуу удирдагч. Тэр бас хүнд хэцүү асуудлын шийдлийг гаргууд сайн олдог хүн. Хонгконгийн асуудлыг түргэн бөгөөд хүнлэг замаар шийдэж чадна гэдэгт би огт эргэлзэхгүй байна. Уулзах хэрэгтэй юу” хэмээн Ши Жиньпинд уулзах санал тавьжээ. Трампын энэ үг нь хэрэв Хонгконгийн асуудлыг тайван замаар шийдэхгүй бол худалдааны дайнд Хятад улс ялагдах болно гэж анхааруулсан анхааруулга гэж ажиглагчид үзэж байна.

АНУ-ын Конгресс өчигдрийн хуралдаанаараа Хонгконгийн асуудлыг Хятад улс хүч хэрэглэн зохицуулахаас болгоомжилж буйгаа илэрхийлээд, уг асуудалд хатуу байр суурьтай хандахыг Ерөнхийлөгч Трампад уриалсан юм. Мөн тус улсын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчидтэй уулзахдаа Хятад улс цэрэг техникээ Хонгконгийн хил дагуу байрлуулсан явдалд АНУ сэтгэл түгшиж байгааг мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж