Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь автомашины түгжрэл. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 530 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлд 73 мянган тээврийн хэрэгсэл шинээр дугаар авч бүртгэгдсэн бол 4300 гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлээс хасагджээ. Ийм байдлаар жил бүр дунджаар 70 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд нэмэгдээд байвал 2025 он гэхэд нийслэлд нэг сая гаруй тээврийн хэрэгсэлтэй болж, замын хөдөлгөөнийг зохицуулж чадахгүйд хүрэх эрсдэл тулгараад буй.
Улмаар нийтийн тээврийг олон хувилбартай болгох ажлын хүрээнд "Cable car" буюу дүүжин замын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл 2020-2021 онд Францын хөгжлийн Засгийн Газрын санхүүжилтээр Кабел Кар буюу дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх дүүжин замын тээврийн хэрэгслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусчээ.
Нийслэлийн уулархаг хэсгүүдэд зам, дэд бүтэц бага хөгжсөн учраас дүүжин тээвэр хэрэглээнд нэвтэрснээр хотын хойд суурьшлын хэсгийн иргэд хурдан шуурхай зорчих боломж бүрдэх аж. Ингэхдээ дүүжин тээврийг кабелаар холбох бөгөөд 2020 онд ашиглалтад орох боломжтой хэмээн албаныхан үзжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ