Казах курес бөхийн тэмцээний азтай үзэгчийг автомашинаар шагнана

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Казах курес бөхийн тэмцээний азтай үзэгчийг автомашинаар шагнана

Казах курес бөхийн тэмцээний азтай үзэгчийг автомашинаар шагнана

Казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Бөхийн өргөөнд болох гэж байна. Олон улсын казах курес бөхийн холбооноос өнгөрсөн тавдугаар сард хуралдан Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг Монголд олгожээ. Манай улс Узбекистан, Киргизтэй өрсөлдөн энэхүү эрхийг авчээ. Өнөөдөр тэмцээний зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ.

Олон улсын казах курес бөхийн холбоо, Азийн казах курес бөхийн холбоотой хамтран зохион байгуулах тэмцээнд 11 орны 120 гаруй тамирчин зодоглоно. Азийн АШТ-д Монголоос зохион байгуулагч орны давуу эрх эдлэн жин тус бүрт хоёр, үнэмлэхүй жингийн тамирчинтай нийлээд улсын начин Б.Серик тэргүүтэй 17 бөх хүч сорих аж. Тэд ОУХМ Ч.Болдбаатарын удирдлагад бэлтгэлээ базааж буй юм байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхийг 1000, үзүүрлэсэн тамирчныг 500, хүрэл медаль хүртсэнийг нь 300 ам.доллараар шагнана. Харин үнэмлэхүй жинд түрүүлсэн бөх 3000 ам.долларын шагнал хүртэх нь. Тэмцээнийг МҮОНРТ, SPS телевизээр шууд дамжуулах бөгөөд Монголын бөхчүүдээс ДАШТ-д зодоглох тамирчдыг сонгохоор болжээ.

Монгол тамирчид өнгөрсөн жил Азийн АШТ зодоглохдоо бүх жинд медаль (гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл) хүртсэн. Эх орондоо түүнийгээ давтах, ахиулах том даалгавартай өрсөлдөнө.

Тэмцээний тасалбар 10 000 төгрөгийн үнэтэй бөгөөд 1500 ширхэг хэвлэгджээ. Тасалбарыг Монгол бөхийн өргөө, Спортын төв ордны нэг давхарт байрлах “Yawara shop”-оос худалдан авах боломжтой.

Спортын хорхойтнуудад нэгэн өвөрмөц бэлэг задлахад, Азийн АШТ-ий азтай үзэгчийг “Приус-30” маркийн автомашинаар шагнахаар болсон байна.

Байгуулагдаад жил гаруй болж буй Азийн казах курес бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Хөдөлмөрийн баатар, Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар ажилладаг. Монголд болох Азийн АШТ-д оролцох гадаадын болон Монголын тамирчдын онгоцны тийз, байрлах буудал зэрэг зардлуудыг Олон улсын казах курес бөхийн холбоо, Азийн казах курес бөхийн холбоо хариуцаж буй юм байна.

Казах курес бөхийн Азийн АШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүн:

  • 55 кг: Даваанямын Бөхчулуун, Амарсанаагийн Хатансайхан
  • 60 кг: Пүрэвдагвын Алтанбагана, Батцэрэнгийн Энэбиш
  • 66 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр, Болдын Самбууням
  • 74 кг: Санжмятавын Баяртүвшин, Бат-Эрдэнийн Пүрэвдаваа
  • 82 кг: Баянмөнхийн Гаажадамбa, Батмөнхийн Алтансүх
  • 90 кг: Батнасангийн Тэнгис, Эрдэнэтогтохын Түмэннасан
  • 100 кг: Дэлгэрийн Цэрэнням, Ганын Түвшинжаргал
    100+ кг: Хутагийн Цогтгэрэл, Бередмуратын Серик
    Үнэмлэхүй жин: Болдпүрэвийн Өнөржаргал

Багийн ахлагч: Г.Түвшинжаргал
Дасгалжуулагч: Ч.Болдбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж