Монгол, Тайваний ротари клубууд нялхсын эрүүл мэндэд дэмжлэг үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Монгол, Тайваний ротари клубууд нялхсын эрүүл мэндэд дэмжлэг үзүүлж байна

Монгол Улсын Нийслэл дэх ротари клуб болон Тайваний Тайпэй Шэн Ян ротари клубууд /Taipei Sun-Young rotary club/ хамтран наймдугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн III төв буюу хүүхдийн эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч, ургийн монитор, цусны даралт хэмжигч аппарат зэрэг эмнэлгийн тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөв. Энэхүү арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа Тайваний ротари клубын хандивлаж байгаа эмнэлгийн багаж хэрэгслийг хүлээн авч, талархаж буйгаа илэрхийлэв.

Тэрбээр “Ард иргэдийн эрүүл энхийг сахин хамгаалах нь төрийн гүйцэтгэж буй хамгийн чухал үүрэг бөгөөд шинээр мэндэлсэн нялхас, багачууд бол улс орны гэрэлт ирээдүй билээ. Энэ удаагийн хандивлаж буй эмнэлгийн багаж хэрэгслүүдийн дэмжлэгтэйгээр Баянгол дүүргийн шинээр мэндэлсэн хүүхэд багачууд илүү эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломж бүрдэнэ гэж найдаж байна” гэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Янь хэлсэн үгэндээ “Тайваний Тайпэй Шэн Ян ротари клубын ихэнхи гишүүд залуу бизнес эрхлэгчдээс бүрддэг бөгөөд анх 2005 онд Монгол Улсын Нийслэл ротари клубтэй эгч, дүү ротари клубын хамтын ажиллагаа тогтоосон. Тайваний Тайпэй Шэн Ян ротари клуб урьд нь олон удаа Монгол оронд хүрэлцэн ирж, нийгэмд тустай ажлууд хийж гүйцэтгэж байсан. Өнгөрсөн жилүүдэд Монгол орны эмнэлгийн үйлчилгээний чанар маш хурдацтай сайжирч байна. Бид цаашдаа Монгол анд нөхөдтэйгөө хамтран, илүү эрүүл саруул, илүү цэцэглэн хөгжсөн нийгмийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тайваний Тайпэй Шэн Ян ротари клубын Ерөнхийлөгч Хуа Чиэнь Шүнь нь Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар эмнэлгийн багаж хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Янь эмнэлгийн багаж хэрэгсэл хүлээлгэн өгөх арга хэмжээнд уригдан оролцов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж