Яг одоо Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бичил бизнес эрхлэгчдэд зээл олгох төсөл шалгаруулах хурал болж байна. Уг шалгаруулалтад 70-аас дээш онооны босго давсан 59 төсөл орж байгаа аж. Зээл горилогчид өөрсдөө төслөө танилцуулан, асуултад хариулж байна.
Нийт 20 жил оёдлын цех ажиллуулж буй н.Лхагвасүрэн оёдлын цехээ өргөтгөн, ажлын байр нэмэгдүүлэхээр шалгаруулалтад оролцож буй юм байна. Тэрбээр ярихдаа "Бид костюм, пиджакыг монгол загварт оруулан урладаг. Манай цехэд гадаадаас захиалга бас ирдэг. Үүндээ түшиглэн цехээ өргөжүүлэн, гадаад харилцаа болон худалдаагаа хөгжүүлэх зорилготой байна” хэмээн ярив.
Мөн ”Арга шагай” компанийн захирал Хонгоршагай “Импортыг орлох Монгол гэрлийн бүрхүүл, тоног төхөөрөмж авах хөрөнгө оруулалт гэсэн төслөөр оролцож байгаа ажээ. Эднийх арьсан болон модон үйлдвэрлэл явуулдаг бөгөөд 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байна. Өнгөрсөн жил гэхэд анх удаа монгол цаг үйлдвэрлэжээ. Импортыг орлох бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэх зорилготой ажилладаг талаар тэрбээр төслийн танилцуулгадаа дурдлаа.
Төслийн шалгаруулалт үргэлжилж байгаа юм. Шалгарсан бичил бизнес эрхлэгчдэд зориулан төрөөс 20-100 сая төгрөг хүртэл зээл олгох аж.
Холбоотой мэдээ