Дэлхий хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн наймдугаар сарын 24-д Corporate Convention Center-т болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Монголын бодибилдинг фитнессийн холбоо, IFBB Pro League Монгол дахь промотер Г.Батзориг, “Цолмон трэйвел” ХХК-ий захирал М.Навчаа, Батаар брэндийг үүсгэн байгуулагч Н.Амгалан нарын төлөөлөгчид оролцож, мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсад анх удаа болох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээний онцлог нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир сонирхсон тамирчин бүр оролцоход нээлттэй. Мөн тэмцээнд оролцоход улс болон бүсийн эрх авах хэрэггүй бөгөөд бодибилдинг, фитнессээр хичээллэгч хүн бүр өөрийгөө сорих бүрэн боломжтой юм. Тамирчид Mr.Olympia-д оролцохын тулд IFBB Professional League холбооны тэмцээнүүд буюу Pro Qualifier тэмцээнүүдэд оролцон, мэргэжлийн үнэмлэх авах ёстой байдаг аж.
IFBB Professional League нь АНУ-д байрлалтай бөгөөд бодибилдингийн хамгийн том тэмцээн болох Mr.Olympia-г зохион байгуулдаг юм.
Монгол Улсад анх удаа болох IFBB Pro League тэмцээн нь дараах ангиалалд болох бөгөөд оролцох хүсэлтэй тамирчид http://ifbbpromongolia.com/register.php вэб хуудсаар бүртгүүлэх юм байна.
Үүнд
- Бикини
• Фигур
• Эрэгтэй бодибилдинг
• Эрэгтэй классик physique
• Эрэгтэй physique
• 35-аас дээш насны Бикини мастер (Прo карт олгохгүй)
• 35-аас дээш насны Фигур мастер (Прo карт олгохгүй)
• 35-аас дээш насны Эрэгтэй Physique мастер (Прo карт олгохгүй)
• 35-аас дээш насны эрэгтэй бодибилдинг мастер (Прo карт олгохгүй)
• 23 нас хүртэлх Бикини (Прo карт олгохгүй)
• 23 нас хүртэлх Фигур (Прo карт олгохгүй)
• 23 нас хүртэлх Эрэгтэй Physique (Прo карт олгохгүй)
• 23 нас хүртэлх Эрэгтэй Бодибилдинг (Прo карт олгохгүй) төрлүүд орно.
Жингийн болон ангилал бүрийн аваргуудад “IFBB Pro Card” үнэмлэх олгоно.
Холбоотой мэдээ