Ливерпүүл клуб Европ тивдээ босоо байлаа | News.MN

Ливерпүүл клуб Европ тивдээ босоо байлаа

Ливерпүүл клуб Европ тивдээ босоо байлаа

Ливерпүүл клуб Европ тивдээ босоо байлаа

Урьд шөнө Европын хөлбөмбөгийн супер цомын төлөөх тоглолт Турк улсын Стамбул хотын “Vodafone Park” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн Европын супер цомын төлөө Аваргуудын лигийн аварга Ливерпүүл болон вропа лигийн аварга Челси клубуудын дунд болсон.

  • Ливерпүүл 2-2 (пен: 5-4) Челси (С.Мане 48’, 95’, О.Жиру 36’, Жоржиньо 101 пен’)

Ливерпүүл: Адриан, Ж.Гомез, Ж.Матип, ван Дейк, А.Робертсон (Т.Александр-Арнольд 90’), Ж.Хендерсон, Фабиньо, Ж.Милнер (Ж.Виналдум 64’),  А.Окслэд-Чемберлайн (Фирминьо 46’), С.Мане (Д.Ориги 103’), М.Салах

Челси: Кепа, Азпиликуэта, А.Кристенсэн (Ф.Томори 85’), К.Кума, Эмерсон, Н.Канте, Жоржиньо, М.Ковачич (Р.Барклей 101’), Педро, О.Жиру (Т.Абрахам 74’), К.Пулишич (М.Моунт 74’)

Тоглолтын агуулгын хувьд Челси өрсөлдөгч багаасаа илүү тоглож байсан бөгөөд ялангуяа прэссинг, дамжуулалт нь амжилттай болохын зэрэгцээ Н.Канте талбайн төвд маш сайн тоглож байсан. Залуу бүрэлдэхүүнтэй Челси клуб Ливерпүүл клубыг багагүй сандаргаж байсан. Харин Ливерпүүл клубын дасгалжуулагч талбайд А.Окслэнд-Чемберлайныг суулгаж Р.Фирминьог, Ж.Милнерыг суулгаж Ж.Виналдумыг талбайд гаргасан нь үр дүнгээ өгч тоглолтын хэмнэлийг өөрийн талд эргүүлсэн. Ялангуяа жигүүрийн хамгаалагч Т.Александр-Арнольд орж ирснээр өөрийн жигүүрээрээ илүү аюултай байдлыг үүсгэж байсан.

Эхний гоолыг Челси клубээс О.Жиру оруулсан ч Ливерпүүл клубээс талбайд гарсан Р.Фирминьо багийнхаа 2 гоолын боломжийг үүсгэснээр С.Мане дубль хийсэн. Харин шүүгч Челси клубын залуу довтогч Т.Абрахам дээр Ливерпүүл клубын хаалгач Адрианыг алдаа гаргасан гэж үзэн торгуулийн цохилт өгснийг Жоржиньо амжилттай гүйцэтгэж тооны харьцааг тэнцүүлсэн.

Тоглолтын үндсэн цаг болон нэмэлт цагт 2-2 харьцаатай тэнцэж, шийдвэрлэх 11 м-н цохилт гүйцэтгэхэд Челси клубын довтлогч Т.Абрахамын цохилтыг Ливерпүүл клубын хаалгач Адриан амжилттай хааснаар багтаа ялалтыг авчирсан. Ийнхүү Ливерпүүл клуб энэ жил Европын аваргуудын лигийн цомыг супер цомтой нь хамт хүртэж Европ тивдээ босоо байлаа.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж