Б.Отгонсүх: Замын бүсчлэлийг түр хугацаагаар хойшлуулсан | News.MN

Б.Отгонсүх: Замын бүсчлэлийг түр хугацаагаар хойшлуулсан

Б.Отгонсүх: Замын бүсчлэлийг түр хугацаагаар хойшлуулсан

Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд A, B, C бүсчлэлд хуваах асуудал багагүй шүүмжлэл дагуулсан. Өөрөөр хэлбэл А бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруу, В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл, С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгээр зорчих юм.  Иргэдээс санал асуулга авсан боловч 65 орчим хувь нь дэмжээгүй учраас бүсчлэлийг хэрэгжүүлэхээ түр хойшлуулсан гэдгийг  өчигдөр албаны хүмүүс дуулгасан. Өнөөдөр /2019.08.15/ дээрх асуудлаар Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийлээ.


ЭНЭ ЖИЛ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ 

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд A, B, C гурван бүсчлэлд хуваах зохицуулалтыг дэмжих эсэх тухай эхний санал асуулгыг зургадугаар сарын 21-ний өдрөөс 25 цахим хуудсаар дамжуулан авсан.

Өчигдрийн /2019.08.14/  байдлаар нийт 3827  хүн оролцсоноос 2226 хүн буюу 58.2  хувь нь дэмжиж, 1522 хүн буюу 39.8 хувь нь дэмжихгүй, 79 хүн буюу 2.1 хувь нь мэдэхгүй гэж хариулсан.

Улмаар Нийслэлийн засаг даргын зөвлөлийн наймдугаар сарын 2-ны өдрийн хуралдааны үеэр Хотын захирагчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүсчилсэн зохицуулалттай холбоотой санал асуулгыг хэд хэдэн хувилбараар "Нийслэлийн мэдээ” хуудас, фэйсбүүк, твиттер сүлжээнд дэх Замын  хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын хуудсаар дамжуулан  дахин явууллаа.
Фэйсбүүк сүлжээнд явуулсан санал асуулгаар:

  •   "Замын хөдөлгөөний хэт ачааллын үед буюу өглөө өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд “орон нутгийн дугаартай” тээврийн хэрэгслийг хотын А, В бүс дэх автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй түр хязгаарлахыг дэмжих үү" гэсэн асуултад 5300 хүн хариулснаас 40 хувь нь дэмжинэ, 60 хувь нь дэмжихгүй гэж санал өгсөн.
  • "A, B, C бүсчлэл тогтоож, А, B бүсэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохыг дэмжих үү"гэсэн асуултад 215 хүн хариулснаас 34 хувь нь дэмжинэ, 66 хувь нь дэмжихгүй гэж санал өгсөн.
  • "Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд A, B, C гурван бүсчлэл тогтоож, автомашины хөдөлгөөнд зохицуулалт хийх нь зөв  үү" гэсэн асуултад 2800 хүн хариулснаас 35 хувь нь зөв, 66 хувь нь буруу гэж санал өгсөн. Тиймээс олон нийтийн санал асуулгыг хүндэтгэж бүсчлэлийн зохицуулалтыг өнөөдрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөснийг  түр хугацаагаар хойшлууллаа" гэв. 

Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчийн асуултад хариуллаа. Энэ үеэр "Иргэдээс санал асуулга авах бүрт сөрөг үр дүн гарлаа гээд гаргасан саналаа цуцлаад байх хэрэг үү?" гэж асуухад "Иргэний үүргээ биелүүлээд татвараа төлсөн жолооч бүр А бүс рүү орох боломжтой. Түүнээс биш татварыг нэмэх асуудал биш. Хамгийн гол нь иргэдийн ихэнх хувь нь бүсчлэлийн асуудлыг дэмжихгүй гэсэн учраас хугацаагүйгээр хойшлуулж байна. Гэхдээ энэ хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийнэ. Иргэдийн нийтийн тээврээр зорчих тоог нэмэгдүүлэхийн тулд хотын захиргаанаас авч хэрэгжүүлэх зүйлээ сайжруулсны дараа эргэн дээрх асуудлыг ярина" гэж хариуллаа. 

Э.БУРАМ 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-15 122.201.23.75

tatvar, torguulia tuluuguig n hotiin tuv ruu oruulj bolohgui geed shalgaad baij bolohgui yu

Avatar

Зочин 2019-08-15 64.119.22.114

Адил чанарын болон хөгжингүй улс орнуудад явахдаа дипломат эрх ямба эдэлж зугаалж цэнгэж явсанаас ард түмнийх нь жирийн амьдралд орж үзсэний дараа ард түмэндээ зөв зохистой шийдвэр гаргаж сур.Олноос олон жишээ баримт байдаг.Тэдгээрийг судалж үзээд болохыг маш зоримог хий

Avatar

ОДОО ДАРГА НАРЫН ЭЭЛЖЭЭ 2019-08-15 202.179.27.249

7 ХОНОГИЙН НЭГ ӨДӨРИЙГ ХУУЛЬ БУСААР ХҮЧИНДЭЖ ЗОГСООСОН. БҮХ ТАТВАР ХУРААМЖ ДААГАЛАА ТӨЛЧИХӨӨД БАЙХАД ШҮҮ … ЭНЭ БАС БАГАДААД БАЙНА УУ. ОДОО ДАРГА НАР ТА НАРЫН ЭЭЛЖ. БҮХ ДАРГА НАР АВТОБУСААР ЯВ. ЭСВЭЛ АЛХ. АРД ОЛОН БҮСЭЭ ТАСАРТАЛ ЧАНГАЛЦАН.

Avatar

Зочин 2019-08-15 139.5.219.11

Муухай батүүл машины тоо ихсэх эхлэлийг тавьсан. Дугаарын хязгаарлалтыг зогсоохгүй бол машины тоо багасахгүй. Тэгш, сондгойгоор явах нь гээд хичнээн машин нэмэгдсэн болдоо. Машины ченжүүд нь нийслэлд ажилладаг юмуу гэмээр юм ярьцгаах юмдаа

Avatar

зочин 2019-08-15 202.126.89.221

Хамгийн тэнэг бүсчлэл. Энгийн ард түмэнд тохирохгүй, эрхтэн дархтанд ээлтэй бүсчлэл.

Avatar

Зочин 2019-08-15 66.181.168.81

Энэ нохойн баас юу мэдэхэв дээ, ийм л******д хот удирдаад толгой дээр сууж байна гэхээр ой гутаад байх юм.

Avatar

Иргэн 2019-08-15 202.126.89.249

Шинэчлэлийг зоригтой хийгээд туршаад үзээч

Avatar

Зочин 2019-08-15 64.119.16.87

Түр ч гэх шиг юу яриад муйхарлаад бна аа, автобусны тоо чанар стандарт, цаг хүлээлгэ , цэвэрч байдал хүрэлцээ чихэлдээ болон автозамын засвар үйлчилгээгээ эхлээд сайжруулчих дараа нь болно биз

Avatar

Зочин 2019-08-15 203.91.112.146

Замын цагдагаас тэтгэвэрт гарсан Энхтөр мэтийн төрөөс төрсөн баячуудад зориулж шинэ алба байгуулсан байх юмаа
Энэ малнууд үхснээ хийдгийн Замын нэртэй Авилгаар амьдарч Захиалгаар ажилладаг Цагдаа нарын захиалгаар л ажилладаг Энэ байгууллагыг татан буулгах хэрэгтэйштээ

Avatar

daldaak 2019-08-15 43.242.243.59

Darga dagaj daldagnadag hogiin muu durak

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж