Хятадын Ардын Чөлөөлөх Армийн цэрэг, техникүүд Хонгконгийн хилд ирээд байгааг хиймэл дагуулын зураг баталжээ. Энэ тухай мэдээлэл долоо хоногийн эхээр цацагдаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн үүнийг батлаад байсан билээ.
“Maxar” компанийн “WorldView” хиймэл дагуулын зургаас харвал Хонгконгтой хил залгаа Хятадын Шэнжэнь хотын “Shenzhen Bay Sports Center” стадионд олон тооны байлдааны хуягт техникүүд байрлажээ.
Хятадын хэвлэлүүд Шэнжэньд урьдчилан төлөвлөгдсөн цэргийн сургуулилалт болж байгаа гэж мэдээлж буй ч энэ нь үнэн хэрэгтээ Хонгконгийн тэмцэгчдэд өгч буй сануулга гэж ажиглагчид үзэж байна.
Бээжингийн зүгээс эсэргүүцлийн жагсаал цуглаан терроризмын шинжтэй болж байгааг сануулаад, цаашид энэ хэвээр үргэлжилж, улсын эдийн засаг, ард түмний амгалан тайван байдалд заналхийлсээр байвал цэргээ оруулах сонголт байгааг анхааруулсаар буй билээ.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ