Шүүх хурал: Эд мөрийн баримтын бичлэгүүдийг үзэж байна | News.MN

Шүүх хурал: Эд мөрийн баримтын бичлэгүүдийг үзэж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

Шүүх хурал: Эд мөрийн баримтын бичлэгүүдийг үзэж байна

Шүүх хурал: Эд мөрийн баримтын бичлэгүүдийг үзэж байна

НЭМЭЛТ 16:00 ЦАГ Төв аймгийн Сум дундын шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны явцын талаар мэдээлэл өглөө. Тус шүүхийн зохицуулах албаны ажилтан Б.Жавхланбаяр мэдээлэхдээ “Нэр бүхий есөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал хуульд заасны дарааллынхаа дагуу явагдаж байна.

Одоогийн байдлаар эд мөрийн баримтаа шинжлэн судалж, хураагдаж ирсэн бичлэгүүдийг үзэж байна. Дараагаар нь бичгийн нотлох баримтаа шинжлэн судална. Шүүх хуралдаан маргааш бас үргэлжлэн хуралдах төлөвтэй байна. Учир нь олон оролцогчтой, олон хавтаст хэрэг байгаа учраас олон өдрөөр хуралдаж байна. Өнөөдрийн байдлаар шүүх хуралдаан хэвийн үргэлжилж байна.

Шүүхийн байгууллага бол хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг бүгдийг нь судлах ёстой. Эд мөрийн баримтад дан бичлэг бий. Манай аймгийн шүүх хуралдааны танхим бусад газрынхтай харьцуулахад том хэмжээтэй. Манай шүүх хуралдааны байр 54.5 метр талбайтай. Шүүх хуралдаанд оролцож буй дөрвөн гэрч мэдүүлэг өгч дууссан" гэв.


Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЗАВСАРЛАЛАА

НЭМЭЛТ: 13:35 ЦАГ Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж буй, Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 14:30 цаг хүртэл завсарлалаа.

ТӨВ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

НЭМЭЛТ: 13:09 ЦАГ Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус хэрэгт Урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарлаж шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулахаар тогтоосон. Шүүх хуралдаан 2019 оны 8-р сарын 12-ны өдрийн 9 цагт эхэлсэн, 4 дэх өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч 2, шүүгдэгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч 3, хохирогчийн өмгөөлөгч 4, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч 7, Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн /3/, нарийн бичгийн дарга /2/, хамгаалалтын цагдаа /6/ нийт 49 оролцогчтойгоор шүүх хуралдаан үргэлжилж байна. Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан “МАШ НУУЦ”-ын зэрэглэлтэй прокуророос ирүүлсэн. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “МАШ НУУЦ”-ын зэрэглэлд хамаарагдах мэдээлэл 20 жилийн хугацаагаар нууцлагдана” гэж, Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна“ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хаалттай хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа бөгөөд шүүх хэрэгт авагдсан материалыг нууцаас гаргаж, шүүх хуралдааныг нээлттэй хянан шийдвэрлэх боломжгүй болно.

Шүүх хуралдаан үргэлжилж байна.


ДӨРВӨН ГЭРЧ, ХОЁР ШИНЖЭЭЧ МЭДҮҮЛЭГ ӨГЧ ДУУСААД БАЙНА

НЭМЭЛТ: 12:55 ЦАГ Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.08.15/ 09.00 цагт эхэлж, одоогийн байдлаар дөрвөн гэрч, хоёр шинжээч мэдүүлэг өгч дуусаад байна. Үүний дараагаар хавтаст хэрэг болон эд мөрийн баримтад шинжилгээ хийнэ гэж Төв аймгийн шүүхээс мэдээллээ.


Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

09:00 ЦАГ Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.08.15/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаан өглөө 09.00 цагт эхэлж, одоо сүүлийн гэрч орж байгаа гэх мэдээллийг Төв аймгийн шүүхээс өглөө.

Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй тус газрын мөрдөгч, гүйцэтгэх албаны ажилтан О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бямбажав, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, тус Цагдан хорих ангийн төлөөлөгч Э.Өлзийбаяр, С.Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал олны анхаарлын төвд үргэлжилж байгаа билээ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 25 жилийн хорих ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр Б.Хурц нарыг буруутгаж байгаа юм. Шүүх хурал Төв аймагт болж буй бөгөөд С.Зориг агсны эхнэр Б.Булганаас гадна ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байгаа билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Shudarga irgen 2019-08-15 174.237.137.76

End hamgiin gol ni mongoliin tagnuuliin baiguullagiin shildeg btgegdsen ajiltanuudiig eruu shuult geh neriin dor yamar negen argaar tagnuulaas holduulah l zorilgo bgaa.Ene ni hyatadiin tagnuuliin baiguullaga Nyamdorjoor damjuulj hiij bgaa ajil.Mongoliin nud chih bolj gadnii hyatadiin tagnuuliin yavuulj bgaa ajliin esreg ajillaj ilruulj mongoliin tusgaar togtnoliin tuluu ajilladag ganz baiguullagiig ugui hiih oroldlogo.Nyamdorj hiliin zergiig tatan buulgaya hiliin zagdaa bolgoyo gej bsan hun shuu

Avatar

Зочин 2019-08-15 60.241.223.57

Yamartai ch shuuhtei oronshuu

Avatar

zochin 2019-08-15 213.162.80.242

Zorigiin xereg xend yamar xamaatai yum setguulch nar uur xuux ajilgui, yum unshij tanin medexuin bolon e/zasgiin de facto jargalsaixan shig yumyg 2 talaas ni dugnej sur tolgoiggoo tsenegle zaxyn avgai nar shig bna

Avatar

Зочин 2019-08-15 209.126.88.121

HAIRTAI SHVV HURTS DARGA

Avatar

Зочин 2019-08-15 202.131.245.243

Чи г*** юм уу?

Avatar

Зочин 2019-08-15 202.131.245.243

Чи гoмo юм уу?

Avatar

Зочин 2019-08-15 202.179.27.146

Дандаа эрчүүд коммент бичдэг гэж бодоо юу.

Avatar

Зочин 2019-08-15 202.126.89.212

ГОМОЙНУУДУУ. ХИ ХИ ХИ

Avatar

Зочин 2019-08-15 66.181.182.179

Булган яагаад гэрчээр явж байдаг билээ?

Avatar

Зочин 2019-08-15 202.131.245.243

Элбэгдоржоос асуу.

Avatar

Зочин 2019-08-15 202.179.27.146

Нямдоржоос асуу.

Avatar

Зочин 2019-08-15 104.194.25.124

ЭБИ НОХОЙ ӨӨРИЙГ НЬ ИРЭЭДҮЙД ШОНД ӨЛГӨЖ МЭДЭХ ХЭРГҮҮДИГ ХҮЧЭЭР ХУРЦ ТЭРГҮҮТЭЙ ХОНЧГИЛЫН ЯРАГЧДААРАА ХААЛГАСАН. НЭГ ЭНЭ ХЭРЭГ

Avatar

Хэлмэгдүүлэлт болж болохгүй 2019-08-15 66.181.171.34

100 хувь эргэлзээгүй баталж байж шийдвэрээ гаргах ёстой. 1 хувийн эргэлзээ байвал хэрэг гээд байгаагаа хэрэгсэхгүй болгох ёстой. Манайд нутагшуулах шаардлагатай олон улсын ганц зарчим бол энэ. Шүүгчид зарчмаа барих нь уу, хонгилдоо байна уу гэдэг нь одоо харагдана даа.

Avatar

SHUDRAGA 2019-08-15 94.214.181.162

Nyamdorj namaa hamgaalna gej baihgui .ZORIGIIG uvs mafia bulgantai niilj alsan.Er ni mongoliin uls toriin allagiig ted l hiisen..Mongold boditoi gants l mafia baina.UVS!!!!!!!TER HONGIL ENE TER CHINI TED..

Avatar

Зочин 2019-08-15 119.40.103.3

Нямдорж захиалагч нь мөн ч байж болно, биш ч байж болно. Гэхдээ хэргийн эзнийг илрүүлэх ямар ч сонирхолгүй байгаа нь илт. Учир юунд байна вэ. НАмаа хамгаалж байна уу, ЭСВЭЛ

Avatar

Зочин 2019-08-15 202.179.27.146

Сайнаар бодоход энэ гурав (дөрөв) алсан гэдэгт эргэлзээд сэжиглээд давхиж явна. Муугаар бодоход өөрөө эд нарт захиалж хийлгэсэн. Дунд зэрэг бодоход тухайн үеийн намынхан нь оролцсон болохоор намынхаа нэр хүндийг хадгалахаар гүйж явна.

Avatar

иргэн 2019-08-15 112.72.11.107

Hямдорж захиалагч ч байж болохоор болж таарч байгаан бишүү

Avatar

Зочин 2019-08-15 202.131.245.243

4 жилийн өмнө ялтан Амгаланбаатар хэргийн захиалагчийг Э.Бат-үүл гээд хэлчихсэн л юм байна билээ шүү дээ. Тэр Б.Хурьц нь захиалагчийг барихгүй юугаа ч хийгээд байсан юм бэ? Бүү мэд.

Avatar

Зочин 2019-08-15 202.179.27.146

Эсвэл Эямдорж аллагад ямар нэг хэмжээгээр холбоотой.

Avatar

Зочин 2019-08-15 202.131.245.243

4 жилийн өмнө ялтан Амгаланбаатар хэргийн захиалагчийг Э.Бат-үүл гээд хэлчихсэн л юм байна билээ шүү дээ. Тэр Б.Хурьц нь захиалагчийг барихгүй юугаа ч хийгээд байсан юм бэ? Бүү мэд.

Avatar

Зочин 2019-08-15 202.126.88.56

Энэ хун алсан гээд шийтгэж болсон юм чинь захиалагч Батvvлийг яагаад яллахгvй бгаа юм бэ

Avatar

Зочин 2019-08-15 202.131.245.243

Элбэгдоржоос асуу.

Avatar

Зочин 2019-08-15 103.57.95.170

Зориг агсныг зэрлэгээр алсан алуурчдын захиалагч Нямка сайдыг яаралтай баривчилж бvх насаар нь хорих ялаар шийтгээчээ! Ардчиллын удирдагч Зориг агсныг зэрлэгээр алсан алуурчдыг илрvvлсэн Тагнуул, прокурор, хуулийнхнийн баатар цолоор шагнах цаг удахгvй 10 сарын дараа сонгуулийн дараа болно. Тэр vед энэ шvvx хурлыг захиалсан Нямка сайд, терийн албан хаагчдыг хилсээр яллаж буй алуурчдыг гэрч, хохирогч болгож буй шvvгч, прокурор, цагдаа нар ялаа аваад шорондоо явнаа!!!

Avatar

Зочин 2019-08-15 202.131.245.243

4 жилийн өмнө ялтан Амгаланбаатар хэргийн захиалагчийг Э.Бат-үүл гээд хэлчихсэн л юм байна билээ шүү дээ. Тэр Б.Хурьц нь захиалагчийг барихгүй юугаа ч хийгээд байсан юм бэ? Бүү мэд.

Avatar

Зочин 2019-08-15 202.9.45.228

Хурцад 25 жил,Г.Эрдэнэбатад 20 жил,…15 …10 гээд ял удахгүй цохих нь дээ.

Avatar

Зочин 2019-08-15 103.57.95.170

Зоригийн алуурчдыг илрvvлсэн гэж vv? Зориг агсныг зэрлэгээр а**х захиалга егсен чинь зев байсан, Зориг агсныг олон удаа хутгалж хенеелгvvлсэн чинь зев байсан гэсэн vг vv, Зоригийн аллагын захиалагч Нямка сайдаа!!!

Avatar

Зочин 2019-08-15 80.187.83.64

Захиалчин нь о… хурц а…н

Avatar

Монгол тагнуулч 2019-08-15 173.255.225.203

Ямар мэдрэл л***р вэ Нээмка-ийн гар көл үү? Юм ойлгодог бүхэнд ил болчоод бхд. Алсан гэдгээ хүлээсэн, ял авсан харин зарим нэг гятадын тагнуулын "ачаар" олон чадварлаг тусгай албаны залуус хохирох нь. Хэдэн жилийн дараа Нээмка шоронд ороход чиний яаж алх цохихыг харах хувь заяа бидэнд бгаа.

Avatar

Зочин 2019-08-15 202.131.245.243

Барилгын ТМС-ийн бyyны нохой Б.Хурьц ялаа эдлэх естой.

Avatar

Зочин 2019-08-15 202.179.27.146

1990 онд ОХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум, 1992 онд Удирдлагын хөгжлийн институт, 1999 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистик ба информатикийн дээд сургууль, 2000 онд ОХУ-ын Сөрөх тагнуулын академид тус тус суралцан төгссөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж