Э.Оюунболдын цолны мялаалгын наадам хойшлов

Хуучирсан мэдээ: 2019.08.15-нд нийтлэгдсэн

ДОПИНГ

Э.Оюунболдын цолны мялаалгын наадам хойшлов

Э.Оюунболдын цолны мялаалгын наадам хойшлов

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадмын тов гараад байсан билээ. Өнөөдөр энэ наадмын товыг цуцалжээ. Учир нь Баяр наадмын зохион байгуулах хорооноос хориотой бодис хэрэглэсэн хоёр бөх байгаа гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. Тиймээс бөхчүүдийн шийдвэрийг харж, “В” сорьцыг шинжлүүлэхгүй гэвэл албан ёсны мэдээллийг наймдугаар сарын 19-нд мэдээлнэ гэсэн юм.

Хэдийгээр Баяр наадмын зохион байгуулах хорооны Бөхийн салбар комиссоос дээрх мэдээллийг бөхчүүдийн шаардлагаар хийсэн ч хориотой бодис хэрэглэсэн хоёр бөхийн нэр тодроогүй байгаа үед Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадмыг ийнхүү түр хугацаагаар хойшлуулжээ.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдод хүндэтгэл үзүүлэх, цолны мялаалгын наадам энэ сарын 18-ны өдөр Хэнтийн аймагт зохион байгуулагдах тов гарсан билээ. Өнөөдөр болсон Баяр наадмын зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны хурлаар ийнхүү хойшлогдлоо.

Хэрвээ хориотой бодис хэрэглэсэн гэх хоёр бөх "В" сорьцийг шинжлүүлнэ гэж Допингийн эсрэг үндэсний төвд хандвал дахин 10-аас дээш хоногоор сунгагдах юм. Учир нь "В" сорьцийн шинжилгээг БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх учир дахин хариу гарах хугацаа хойшлогдоно.

Сүүлийн үед анхаарлын төвд орсон бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу олныг талцуулж эхлэв. Учир нь допингийн шинжилгээний хариу хэлэх хугацаанд янз бүрийн хардлага гарсан учир бөхчүүд өөрсдийн хариугаа яаравчлан хэлсэн нь олныг хардлага төрүүлэхэд хүргэсэн. Тиймээс одоогоор хариугаа хэлэлгүй барилдаж байсан барилдаандаа очоогүй Улсын аварга Э.Оюунболдыг тойрсон асуудал гарч ирсэн нь ийм учиртай. Хэдийгээр Хэнтий нутгийнхан аваргынхаа цолны баярыг хийхээр бэлтгэж байсан ч түр хугацаагаар хойшлогдоод байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж