- Шинэ элсэгчдэд МУИС-ийн оюутны цахим үнэмлэхийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс олгоно.
- Оюутны U-Money картны захиалгыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Нийслэлийн боловсролын газрын гаргасан хуваарийн дагуу авна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү. http://student.num.edu.mn/?p=5545
- Дотуур байранд орох хүсэлтээ нийт оюутнууд (Шинэ элсэгч, II-IV ангийн оюутан ) 2019 оны 8 дугаар сарын 20-27-ны хооронд СИСИ системээр өгнө үү. Дотуур байрны төлбөрийг бүртгэл дууссанаас хойш 24 цагийн дотор дурдсан банкны дансанд шилжүүлж өрөөгөө баталгаажуулан төлбөрийн баримтыг өөрийн амьдрах оюутны байрны зохион байгуулагчид өгч өрөөндөө орно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. http://student.num.edu.mn/?p=5533
- ОУХНУС, ХШУИС-ийн Боловсролын зээлийн сан хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай байгаа тул БЗС-ийн сургалтын зээл болон буцалтгүй тусламжинд өргөдөл өгөх оюутнууд 216 тоот өрөөний мэргэжилтнээс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зөвлөгөө, мэдээлэл авч болно. Дэлгэрэнгүй мэдээллийг http://student.num.edu.mn/?p=5524 холбоосоор үзнэ үү.
- Шинээр элсэгчдэд зориулсан Чиглүүлэх сургалтыг 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш явуулах бөгөөд шинэ элсэгчид идэвхтэй оролцож суралцахтай холбоотой тухайлбал хичээл сонголт, төлбөр төлөлт, хичээл баталгаажуулалтын талаарх мэдээллийг авна уу.
- Бүрэлдэхүүн сургуулийн бүртгэлийн мэргэжилтнээс СИСИ мэдээллийн систем, www.num.edu.mn, ОТХ-ийн вэб хуудас https://www.num.edu.mn/campuslife –аас бусад холбогдох мэдээллийг аваарай.
Эх сурвалж: МУИС
Холбоотой мэдээ