Модон байшингийн борлуулалтад зориулан 50 хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох талаар ОХУ-ын Засгийн газар ярилцаж байгаа тухай Аж үйлдвэр, худалдааны яамны Ой модны боловсруулалт, цаас үйлдвэрлэлийн газрын дарга Григорий Гусев хэллээ. Ингэхдээ үйлдвэрийн аргаар баригдсан модон байшинд ипотекийн зээл олгохоор ярилцаж байгаа ажээ.
"Үйлдвэрийн аргаар баригдсан модон байшингийн зах зээлийг хөгжүүлэх талаар бид анхаарч байна. Энэ нь мод боловсруулалтын дээд түвшин юм. Ойрын үед бид энэ талаар тохиролцоонд хүрнэ гэж бодож байна. Хэрвээ тэгвэл бид 50 хүртэл хувийн хөнгөлөлттэй ипотекийн зээлийг энэ зах зээлд зориулан олгох юм. Учир нь, үйлдвэрийн аргаар боловсруулсан модоор байшин барих зардал чамгүй өндөр тусч байгаа” хэмээн тэр хэллээ.
Холбоотой мэдээ