Хонгконгод суугаа Монгол Улсын Ерөнхий Консулын газраас дахин сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, Хонконгийн олон улсын нисэх буудалд даваа гариг /2019.08.12/-т тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас мөн өдрийн үдээс хойшхи бүх нислэг цуцлагдсан.
Тэмцэгчид мягмар гаригт /2019.08.13/ дахин нисэх буудалд орж суултаа үргэлжлүүлж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин 22.00 цагаас эхлэн ажиллагаа явуулж, өчигдөр /2019.08.14/ нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулжээ.
Дээрх үйл явдалтай холбоотойгоор хойшилсон нислэгүүдийг наймдугаар сарын 14-ний өдрөөс дахин хуваарьт оруулж нисгэж эхлээд байна. Тиймээс Монгол Улсаас Хонконгод суугаа иргэддээ хандаж, дараах анхааруулгыг хүргэж байна.
- Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах
- HKG My Flight application-ийг гар утсандаа татаж авч, нислэгийн мэдээлэлтэй танилцах
- Олон хүн цугласан газраас хол байх
Жагсаал цуглаан зохион байгуулах магадлалтай газар:
- 2019 оны наймдугаар сарын 15-нд Wan Chai,
- 2019 оны наймдугаар сарын 17-нд Central, Admiralty, Hung Hom, Kowloon ,
- 2019 оны наймдугаар сарын 18-нд Causeway Bay, Central,
- 2019 оны наймдугаар сарын 19-нд “MTR Метроны үйл ажиллагааг саатуулах”
- 2019 оны наймдугаар сарын 25-нд Kwai Chung to Tsuen Wan зэрэг дүүрэгт олныг хамарсан жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул энэ өдрүүдэд эдгээр газруудаар аль болох зорчихгүй байх зөвлөж байна.
А.АНИР
Холбоотой мэдээ