Huawei Сбербанктай Huawei Pay-г ашиглахаар ярилцаж байна | News.MN

Huawei Сбербанктай Huawei Pay-г ашиглахаар ярилцаж байна

Huawei Сбербанктай Huawei Pay-г ашиглахаар ярилцаж байна

Huawei Сбербанктай Huawei Pay-г ашиглахаар ярилцаж байна

Хятадын Huawei компани Оросын Сбербанктай төлбөр тооцооны Huawei Pay системийг ашиглах талаар яриа хэлцээ хийж байгаа хэмээн Huawei Mobile Services компанийн ерөнхийлөгч Алекс Чанг (Alex Zhang) сэтгүүлчдэд мэдээллээ.

"Ухаалаг утас үйлдвэрлэгч компани болгон өөрийн гэсэн төлбөрийн системийг нэвтрүүлсэн. Бид өөрсдийн Huawei Pay системийг ашиглах талаар ОХУ-ын Сбербанктай ярилцаж байгаа. Төлбөрийн системээс гадна өөр төрөл бүрийн аппликэйшнийг ашиглах талаар ч бас ярьж байгаа. Оросын зах зээл бидний хувьд чухал зах зээл. Бид аль хэдийнэ Орост олон түнштэй болсон” хэмээн Алекс Чанг хэллээ.

Алекс Чангийн хэлснээр тус компани Оросын "Яндекс", Mail.ru, Сбербанктай түншийн харилцаатай юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Др 2019-08-15 139.5.218.244

орос жинхэнэутгаараа хятадын боол болж бнда

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж