Хятадын Huawei компани Оросын Сбербанктай төлбөр тооцооны Huawei Pay системийг ашиглах талаар яриа хэлцээ хийж байгаа хэмээн Huawei Mobile Services компанийн ерөнхийлөгч Алекс Чанг (Alex Zhang) сэтгүүлчдэд мэдээллээ.
"Ухаалаг утас үйлдвэрлэгч компани болгон өөрийн гэсэн төлбөрийн системийг нэвтрүүлсэн. Бид өөрсдийн Huawei Pay системийг ашиглах талаар ОХУ-ын Сбербанктай ярилцаж байгаа. Төлбөрийн системээс гадна өөр төрөл бүрийн аппликэйшнийг ашиглах талаар ч бас ярьж байгаа. Оросын зах зээл бидний хувьд чухал зах зээл. Бид аль хэдийнэ Орост олон түнштэй болсон” хэмээн Алекс Чанг хэллээ.
Алекс Чангийн хэлснээр тус компани Оросын "Яндекс", Mail.ru, Сбербанктай түншийн харилцаатай юм.
Холбоотой мэдээ