Гэр хорооллыг моод болгосон Т.Банзрагч | News.MN

Гэр хорооллыг моод болгосон Т.Банзрагч

Гэр хорооллыг моод болгосон Т.Банзрагч

Эрдэнэт хотод амьдардаг Т.Банзрагчийнх хоёр өрөө орон сууцаа зарж, гэр хороололд хашаа байшинд амьдрах болоод арван жил өнгөрчээ. Хүн бүр орон сууцанд амьдрахыг илүүд үзэх болсон энэ үед тэднийх гэр хороололд хэрхэн тохилог амьдарч болохыг үлгэрлэж буй гэр бүл  юм. Өрхийн тэргүүн Т.Банзрагч Эрдэнэт үйлдвэрийн авто тээврийн байгууллагад жолоочоор ажилладаг бөгөөд 2010 оноос  хашаагаа тохижуулж эхэлжээ.

Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн түүнийх гадна хашаанаасаа эхлээд өнгөлөг. Ингэхдээ зүгээр ч нэг хэдэн төмөр угсарч хатгасангүй. Хэв хийц гаргаж урласан нь улам л өнгө нэмсэн гэлтэй. Т.Банзрагчийн хашаа бусад айлуудтай л ижил 0.7 га талбайтай ч хашааны гадна хаалга, гаднаа байрлуулсан хогийн сав, шуудангийн хайрцаг зэргээс эхлээд хичнээн хөдөлмөрч эзэнтэй болохыг нь харуулна.

Тэдний хашаанд машины зогсоол, дөрвөн ханатай гэр, сагсан бөмбөгийн талбай, цэцэг, бут, ногоон төгөл, есөн төрлийн жимсний мод, явган хүний зам, нохойн байр гээд их олон зүйл байх аж. Т.Банзрагч хашаагаа үндэсний хэв маягаа шингээсэн хэрнээ боломжийн хямд зардлаар тохижуулсанаа хэлсэн юм.

Энэ тухай тэрбээр ярихдаа “Сэтгэл байвал бага мөнгөөр их зүйл хийж болдог. Хүн ер нь залхуурдаггүй л байх хэрэгтэй. Дандаа бэлэнчилж, бусдын гар харах хэрэггүй. Хүн сэтгэж л чадвал амьдрал жигдрээд явчихдаг” юм хэмээн ярих нь түүнийг ямархан хөдөлмөрч хүн болохыг илтгэнэ. Энэ л үзлээр тэр үр хүүхдээ хүмүүжүүлжээ. Бүтээлч сэтгэлгээгээр хөдөлмөрлөж, бүхнийг өөрийн гараар бүтээж ирсэн нь ийнхүү  Т.Банзрагчийн гэр бүлийг  Эрдэнэт хотын үлгэр жишээ өрхийн нэгд багтахад нөлөөсөн байна.

Мөн хотын төв рүү орон сууцанд амьдрах гэж мөрөөдөж суухын оронд боломжийн хэрээр хашаагаа тохижуулчихаад амгалан тайван амьдрах боломж бидэнд бий гэдгийг харуулсан түүнтэй ярилцсанаа хүргэе.

ӨӨРТ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ХЭНЭЭС Ч ДУТАХААРГҮЙ БОЛГОХЫН ТУЛД УЙГАГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨХ ХЭРЭГТЭЙ

Таныг орон сууцаа яагаад хашаа байшингаар сольсныг олон хүн мэдмээр байгаа байх. Хүн бүр орон сууцтай болох гэж хичээж байхад яагаад ийм сонголт хийх болов? 

-Гэр хороололд амьдрах олон талаар ашигтай шүү дээ. Хамгийн том давуу тал нь 0.7 га талбайд бүх зүйлээ шийдээд, илүү тав тухтай амьдрах боломжтой. Хүмүүс хашаа байшин худалдаж авахдаа худаг, автобусны буудалдаа ойрхон газар худалдаж авна гэдэг. Харин би бол тэгээгүй эсрэгээрээ худаг, автобусны буудлаасаа хамгийн хол зайтай газрыг сонгосон. Эрдэнэтийн бараг зүүн зах гэсэн үг. Эхлээд хашаандаа таван ханатай гэр бариад гарахад хүмүүс их гайхаж байсан шүү. Гэхдээ би өнөөдрийн энэ бүх зүйлийг дотроо төсөөлөөд, бүтээх том зорилго тавьсан байсан учраас тухайн үед өөртөө их итгэлтэй байсан. Хүмүүст гэр хороолол л гэхээр тоос шороондоо дарагдсан хашаа байшин, гэр байдаг гэсэн ойлголттой байдаг. Би  тэрхүү буруу хандлагыг өөрчлөхөөр 2010 оноос хашаагаа тохижуулж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар манай хашаанд 40 ширхэг есөн төрлийн мод, арав гаруй төрлийн цэцэг  бий. Үүнээс гадна долоон төрлийн жимсний мод, зургаан төрлийн зэрлэг эмийн ургамал, таван төрлийн нарийн ногоо ургаж байна. 

Тухайлбал, чацарганын мод, манас арнитик, давжаа алим, үхрийн нүд, бөөрөлзгөнө, мойл, том алимын мод, нэрс зэрэг бий. Бусад жимсний модод нь бүгд суулгаад удаагүй жижиг байгаа учир хоёр гурван жилээс жимсээ өгөх байх. Хамгийн сонирхолтой нь, би эмийн ургамал тарьж ургуулаагүй. Гэтэл байгалийн жамаараа ургасан. Мөн ургадаггүй байсан зэрлэг гүзээлзгэнэ хүртэл манай хашаанд ургаж байсан удаатай. Би мойл жимсний зургаан ширхэг мод тарьсан юм. Тэгсэн хашаанд нэмэгдээд, дөрвөн ширхэг мойлны мод ургаж байгаа. Үүнээс дүгнэхэд байгаль дэлхийгээ хайрлахаар эргээд бидэнд үр өгөөжөө өгдөг гэдгийг батлан харуулж байна. 

Таны есөн жилийн хөдөлмөр танай гэрийн хашаанд “цэцэглэжээ”. Танай хашаа үүднээсээ эхлээд л харц булаамаар юм. Өөрийнхөө хүчээр тохижуулсан гэр рүүгээ яарах сэтгэл юу юунаас илүү төрдөг байх даа. Тэр мэдрэмжээсээ хуваалцвал?

Өглөө босохоос эхлээд л үнэхээр сайхан. 100 хувь сэтгэл хангалуун байдаг. Мэдээж энэ нь ажилдаа очоод эрч хүчтэй байх гол шалтгаан болдог. Харин ажил тараад би гэр рүүгээ л яардаг. Яагаад гэвэл миний дуртай бүх зүйл энд бий. Гэртээ ирээд маргаашийн эрч хүчээ авдаг. Хамгийн гол нь сар бүрийнхээ цалингаас хэрэглээний зардлаа тооцоолж хасаад, ерөнхийдөө 30-40 хувийг хашааныхаа тохижилтод  зарцуулж ирсэн. Хашаандаа бага багаар нэмэлт засвараа хийхгүй бол цалингаараа болгож байгаа хүн нэг дор тохижилт хийх боломжгүй. Гэхдээ мөнгөтэй хүний хийсэн зүйл нэг өөр, хөдөлмөрөөрөө бүтээж байгаа хүний хичээл зүтгэл хоёр тэс өөр зүйл. Банкны өндөр хүүтэй зээлээр байр авах гэж хичээхээс илүү гэр хорооллын 0.7 газар дээр ая тухтай, эрүүл амьдрах боломж хүн бүрт бий.

-Хашаандаа нэг ширхэг  ч зэрлэг ургуулахгүйн төлөө ажилладаг гэж та хэлж байсан шүү дээ. Энэ их ажлыг амжуулдаг хүн эрүүл мэнддээ анхаарал хэр тавьдаг вэ?

Өвөл миний амралтын улирал. Өвөл, хавар болохоор хашаандаа ямар тохижилт хийх төлөвлөгөөгөө гаргадаг. Мэдээж зогсоо зайгүй ажиллавал бие муудна. Би сагсан бөмбөгийн спортын мастер цолтой. Мөн усан бассейнд хичээллэдэг. Зуны улиралд байнга унадаг дугуй унадаг. Хүн эрүүл байж л аливаа зүйлийг хийнэ үү гэхээс эрүүл биш байж мянга гоё зүйл бодож төлөвлөөд яах юм бэ. Би өглөө ажилдаа дугуйгаа унаж явдаг. Орой ирэхэд манай гэрийнхэн хэзээ ч надаас ядарч байна уу гэж асуудаггүй. Учир нь спортоор хичээллэх тусам л бие маань хөнгөрч байна. Сувилагч, бага эмч мэргэжилтэй болоод ч тэр үү эрүүл мэнддээ ихэд анхаардаг шүү.

-Цаашдаа хашаандаа нэмж ямар тохижилт хийх талаар таныг аль хэдийнэ төлөвлөөд амжсан  гэдэгт итгэлтэй байна?

Хийх зүйл олон байна. Би өөрийнхөө хашааг гадна, дотор гэлтгүй хаанаас нь ч харсан цогцоор нь гоё сайхан байлгахыг хичээдэг. Тиймдээ ч манайх цахилгаанаар халаалтаа шийдсэн учир гал түлдэггүй. Байшингийн хажууд байгаа дөрвөн ханатай гэртээ ч мөн адил гал түлдэггүй, шалны халаалт суурилуулсан. Мөн нүхэн жорлонгоо булж эко ОО хийсэн. Харин дараа жил усан оргилуур, усан бассейн, саун, шорлог хийдэг сүүдрэвч зэргийг хийхээр төлөвлөж байна. Яг ингээд төлөвлөхөөр 0.7 га талбай багаддаг л юм байна /инээв.сурв/. 

Ярилцлагынхаа төгсгөлд та манай уншигчдад хандаад юу хэлэхийг хүсч байна вэ?

-Миний хувийн бодол л доо. Гэхдээ хүмүүс материаллаг зүйлд хэт дурлаад байна. Байгаа зүйлээ тордоод, өөрийн сэтгэлд нийцүүлэх хэрэгтэй болохоос байхгүй зүйлийн төлөө өөрийгөө зовоогоод хэрэггүй. Өөрт байгаа зүйлээ хэнээс ч дутахааргүй болгохын тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Үүний тулд хүсэл эрмэлзлэлээ ч бас уйгагүй байлгахыг хичээгээрэй гэж хэлмээр байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ХөөрхөнХөөрхөн
14
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-15 49.0.212.238

Жинхэнэ ногоон байгууламж гэдэг чинь л энэ, одоо эко жорлон, нар салхины цахилгаан үүсгүүр, өвлийн хүлэмж, гаазаар ажилладаг паар суурилуулчвал 2 өрөө нийтийн умгарын хэрэг алга

Avatar

Зочин 2019-08-15 66.181.187.26

Банзрагчийг доошин хийгээд хүн х***а ,э****з байхгүй юу. ? Банзрагч сайн байна,өөр хэлэх үг алга .

Avatar

ДАРХАД БӨӨ 2019-08-15 103.240.241.110

ЭНЭ ЖИЖИГ ГАЗАР ЭРГЭН ТОЙРНЫ ШЭЭС БААС ТООС МУУС ҮНЭРТЭХГҮЙ БАЙНА ГЭ БАЙХГҮЙ , БАНЗАН ЖОРЛОНДОО СУУГААД НҮҮРСЭЭ ТҮЛЭЭД СУУЖ БАЙГААГ МАГТАН ДУУЛАХ ХЭРЭГГҮЙ, ЗҮГЭЭР ГАЗРАА БАРИЛГАЖУУЛВАЛ 1ХАШААНЫ ГАЗАР ДЭЭР 100АЙЛЫН СУУЦ БАРИГДДАГЫГ ОЙЛГОХ УХААНТАЙ ХҮН ЭНЭ СОЙШИЛД АЛГА

Avatar

Зочин 2019-08-15 202.131.242.18

chiigtei baishind amidrahaar ingej tohijuulaad amidrah siahn shuu mal mine. Uursduu tsever archaatai bhad bohir unertehgui baij boldiishdee. Ene chine bohiroo soruuldag ym

Avatar

Бурхан чамайг өршөөг 2019-08-15 202.9.42.82

Энд нүүрс түлсэн хүн алга банзан жорлон ч алга. Эхлээд бүрэн уншиж сур, дараа нь олон юм ярь. Юу ч хийж байгаагүй хийж чадах ч үгүй компьютерийн цаанаас том том баасан хүүхдүүд их болжээ.

Avatar

Иргэн 2019-08-15 103.229.121.161

Мундаг вмаа.

Avatar

Зочин 2019-08-15 206.116.134.204

0.7 gej unen uu??? Sauna, pool geed bagtah gazar bgaa gej uu?

Avatar

yanjaa 2019-08-15 66.181.187.36

estoi ulger jichee myndag iim l yum hiiheer saihan. odoo ingej amidarmaar boljee. manaih zalhyy hestuu shuu.saihan b.na eert ni ger buld ni saihan b.gaa. amjilt.

Avatar

Зочин 2019-08-15 202.126.89.168

Mundag zaluu bna Baharhaj bna Hashaand ochij trushlaga sudalmaar bna

Avatar

иргэн 2019-08-15 202.179.25.50

атаархмаар залуу юм аа

Avatar

Зочин 2019-08-15 202.126.89.209

Хятад, Оросуудыг харж байхад бүгд хашаандаа жимс, ногоогоо тариад илүүгээ зараад хангалттай амьдрах юм. Манайд ийм боломж хангалттай байгаа. Даан ч Монголчууд дэндүү залхуу, арчаагүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй болхоор им ядуу байх нь аргагүй юм.

Avatar

Зочин 2019-08-15 150.129.141.20

Ой баяр тэмдэглэх, морь уралдуулах зэрэгт л хамгийн дуртай. Зүгээр сууж байгаад амьдраад байх санаатай.

Avatar

jagaa 2019-08-15 83.254.30.49

zalhuu buur denduu zalhuu deerees ni yuch chadahgui baij ongiroo. mongol gej tseejee deldene. chaddag zuil ni arhi uuj, hudlaa yarih. niitleg mongol erchuudin shinj shu. deerees ni hugshin zaluugui zavhai, bolj l ugvul del zul yum huschih sanaatai .arai l tuuhii shuu mongol erchuud

Avatar

Болдсайхан 2019-08-15 103.229.123.114

уул нь байраа зарахгүй байлгаж байсан бол илүү хэрэгтэй. цэцэг навч яахав. зун цагт сайхан л биз. манай өвөл ямар билээ. бараг л хагас тундр шүү дээ. монголын сайхан залуучууд хоёр өрөө байрны үнэтэй л болсон цаг шүү

Avatar

Зочин 2019-08-15 66.181.161.75

Tiim bishee. Bairnaas iluu tohitoi. Bairand hiih yum bhgui. Huniig zalhuu bolgono

Avatar

зочин 2019-08-15 182.160.1.202

цэцэглэдэг мод бут олонтой болоорой

Avatar

Зочин 2019-08-15 119.40.103.37

гоё юмаа

Avatar

Амжилт хүсье 2019-08-15 202.21.127.161

Хүн өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн гэдгийг энэ залуу харуулж байна. Монголд арчаагүй хүмүүс л амьдрал муу байна гэж гоншигнодог, төр засаг болохгүй байна гэж харааж зэхэж суудаг, биеээ дачлаад төр засгаас үл хамаарах зүйлээ хийгээд ингээд сайхан амьдарч болно шүү дээ. Энэ залууд зөвлөхөд энд тэндхийн элдэв ургамал, цэцэг авч ирж тарьж хэрэггүй, өөрийн орны байгальд ургадаг бүйлс, гүйлс, далийн ягаан, цээнэ, яргуй гээд олон наст олон гоё модлог болон өвслөг ургамлаа ургуулаарай

Avatar

зочин 2019-08-15 66.181.187.95

ОРТ1 ДАЧНЫЙ ОТВЕТ гэдэг нэвтрүүлэг

Avatar

зочин 2019-08-15 66.181.187.95

хөдөлмөрч, санаачлагатай, юмханаар юм хийдэг, зөв бодолтой хүн л ингэж амьдарна. зүлгийн талбайн хашаа хайснууд бхгүй өол улам цэгцтэй гоё харагдана. Ням гариг бүрт Оросын ОРТ1 сувгийн 1 сайхан нэвтрүүлэг бдаг шүү, Амжилт,

Avatar

eej 2019-08-15 64.119.23.28

baahan tomor bolon .odon hsshlagaa avchihval bur goy boloh bh.hashaan dotor arai l ih hashaa bn.busdaar bol ok bnoo

Avatar

Зочин 2019-08-15 202.126.89.44

Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үнэн байна шүү. Амжилт хүсье. Бусдад зөв үлгэр дуурайл, манлайлал үзүүлж буй танд аз жаргал эрүүл энхийг хүсье.

Avatar

Зочин 2019-08-15 103.229.121.21

hashaan dotroo haisnuud iluudeed baina busadan bolj baina amjilt

Avatar

нэгэн ээж 2019-08-15 27.123.215.222

ямар гоё юм бэ залуучууд санаа аваасай сайхан амьдрал байна амжилт аз жаргал хүсэе

Avatar

РАВДАН 2019-08-15 66.181.161.40

Болж л байна. Ажилсаг арчаатай л эр юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж