“Өмнөговь -2015” бага олимп нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.20-нд нийтлэгдсэн

“Өмнөговь -2015” бага олимп нээлтээ хийлээ

“Өмнөговь -2015” бага олимп өнөөдөр нээлтээ хийлээ. Улс эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудын авъяас чадварыг нээн хөгжүүлэх цаашлаад тив дэлхийд нутгийнхаа нэрийг дуурсгах шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн, Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнийн санаачлагаар Өмнөговь аймгийн Залуучуудын холбоо, Оюутны холбоо хамтран зохион байгуулж байгаа бага олимпод 21 багийн 450 гаруй тамирчид өрсөлдөж байна.

“Өмнөговь 2015” Бага олимп Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод өнөөдрөөс эхлэн 7 сарын 24-ныг дуустал 4 өдөр явагдана. Бага олимпод оролцогчид Сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, ширээний теннис, шатар, 100 буудалт даам, дугуй, биллиард зэрэг спортын 8 төрлөөр өрсөлдөх юм. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, “Хүннүгийн говь” ХХК нар ивээн тэтгэж хамтран оролцож байна.

Эх сурвалж: Өмнөговь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж