Монголд хувийн дунд сургуулийн жилийн төлбөр 73 сая төгрөг байна | News.MN

Монголд хувийн дунд сургуулийн жилийн төлбөр 73 сая төгрөг байна

Монголд хувийн дунд сургуулийн жилийн төлбөр 73 сая төгрөг байна

Монголд хувийн дунд сургуулийн жилийн төлбөр 73 сая төгрөг байна

Хүүхэд сурч, хүмүүжихэд сургуулийн орчин хамгийн их нөлөөлдөг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ сургалт сайтай, нэр хүндтэй сургуульд оруулахыг хүсдэг. Хүүхэдтэй тулж ажиллах боломж, гадаад хэлний давуу талыг бодолцож хувийн дунд сургууль сонгох нь бий. Тэдний энэ хүсэл дээр дөрөөлөн, Монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын сургалтын жилийн төлбөр тэнгэрт хаджээ.

Эгэл жирийн иргэн бүх насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй хоёр өрөө байрны мөнгөөр ийм сургуульд нэг хүүхэд ганцхан жил сурах ажээ. Тухайлбал, Улаанбаатар дахь Олон улсын дунд сургууль буюу "International school of Ulaanbaatar" сургуулийн ахлах ангийн жилийн төлбөр 73 сая төгрөг. Гэтэл дэлхийн шилдэг сургуулийн нэг Оксфордын Их сургуулийн жилийн төлбөр 53 сая төгрөг байгаа юм. Ийм өндөр төлбөртэй байсан ч нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тоо хэдийнэ гүйцжээ.

Монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургуулиудын жилийн төлбөр:

  • “International school of Ulaanbaatar”

Энэ бол Монголын хамгийн өндөр үнэтэй олон улсын дунд сургууль. Төлбөрөө ам.доллараар авдаг төдийгүй бүртгэлийн хураамж 150, фондын 4500 ам.доллар нэмж авдаг. Энэ жилийн төлбөр 1.200-1.588 ам.доллараар нэмэгджээ.

Бага анги: 21 мянган ам.доллар /56 сая төгрөг/

Дунд анги: 25.600 ам.доллар /68 сая төгрөг/

Ахлах анги: 27.300 ам.доллар /73 сая төгрөг/

  • “British school of Ulaanbaatar”

Английн Уэльсийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой Улаанбаатар дахь Бритиш сургууль мөн төлбөр өндөртэй сургуулиудын нэг. Бүртгэлийн 150 ам.долларын хураамжтай, ярианы шалгалт авдаг. Төлбөр нь тодорхой хэмжээгээр нэмэгджээ.

Бага анги 10.000-14.970 ам.доллар /27-40 сая төгрөг/

Дунд анги 16.680-17.920 ам.доллар /45-48 сая төгрөг/

Ахлах анги 17.920-19.350 ам.доллар /48-52 сая төгрөг/

  • “American school of Ulaanbaatar”

АНУ-ын Ерөнхий боловсролын систем дээр үндэслэн хөтөлбөрөө явуулдаг “Wasc” байгууллагаас итгэмжлэгдсэн Олон улсын сургууль юм. Энэ жил сургуулийн төлбөр нэг сая төгрөгөөр нэмэгдсэн. Шалтгаан нь инфляц, валютын өсөлттэй холбоотой хэмээн тайлбарласан. 1-р ангийн 3 бүлгийн анги дүүргэлт дууссан. Нэмэлт элсэлт авахгүй.

Бага анги: 16 сая төгрөг

Дунд анги: 20 сая төгрөг

Ахлах анги: 24 сая төгрөг

  • “Хобби" бүрэн дунд сургууль

Монгол Улсын анхны хувийн хэвшлийн "Хобби" бүрэн дунд сургууль. 1-р ангийн таван бүлэгтэй. Нэг ангидаа 20-25 хүүхэдтэй. Элсэлтийн тоо гүйцсэн. Энэ жилийн төлбөр нэмэгдээгүй.

Бага анги: 9 сая 192 мянга 960 төгрөг

Дунд анги: 10 сая 342 мянга төгрөг

Ахлах анги: 10 сая 910 мянга 610 төгрөг

  • “Путонхуа” Хятад хэлний сургууль

Энэхүү бүрэн дунд сургууль нь хятад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай. Энэ жилийн хувьд төлбөр 500 мянган төгрөгөөр нэмэгджээ. Хүүхдээ нэгдүгээр ангид бүртгүүлэхэд 100 мянган төгрөг дансанд байршуулна. Анги дүүргэлт 22 хүүхдээс хэтрэхгүй.

Бага анги: 3 сая 500 мянга төгрөг

Дунд анги: 3 сая 500 мянга төгрөг

Ахлах анги: 4 сая төгрөг

  • “Гёте” Германы хөрөнгө оруулалттай сургууль

ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай Герман, англи хэлний сургуулийн төлбөр энэ жил 500 мянгаар нэмэгджээ. Төлбөрөө жил бүр нэмдэггүй. Энэ жилийн хувьд улс даяар багш нарын цалин нэмэгдэж буйтай холбоотойгоор ийнхүү төлбөрөө нэмжээ.

Бага анги: 5 сая  төгрөг

Дунд анги: 6 сая төгрөг

Ахлах анги: 6,5 сая төгрөг

  • “Эмпати” Монгол-Туркийн хамтарсан сургууль

Энэхүү Монгол-Туркийн хамтарсан сургууль нь дунд анги буюу 6-р ангиас эхлэн элсэлт авдаг. Жилийн төлбөр нь 3 сая 300 мянга, дээр нь дотуур байрны 2 сая 300 мянга, хоолны мөнгө 1 сая, нийтдээ 6 сая 600 мянган төгрөг. Дүрэмт хувцас болон ном сурах бичиг үнэгүй. Энэ жил сургалтын төлбөр нь нэмэгдээгүй.

  • “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль

Мэргэжлийн Сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн байгуулсан бүрэн дунд сургууль. Байгуулагдаад нэг жил болж буй. Анги дүүргэлт 4 бүлгийн 30 хүүхэдтэй. 1-р ангийн элсэлт дууссан.

Бага анги: 4 сая 700 мянга

Дунд анги: 6 сая 800 мянга

Ахлах анги: 4 сая 900 мянга

Монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн сургуулиудын сургалтын төлбөр ийм байна. Энэ жил эдгээр сургуулиуд ихэнх нь төлбөрөө нэмжээ. Шалтгаан нь инфляцийн өсөлт, валютын ханш, багш нарын цалин нэмсэнтэй холбоотой хэмээн тайлбарлав. Өнөөдрийн байдлаар /8.15/ эдгээр сургуулиудын 1-р ангийн элсэлт дууссан байна.

Хамгийн өндөр төлбөртэй сургуулийн ам.доллараар авах төлбөрийг мөнгөн дүнд шилжүүлбэл /27.300х2672/ өнөөдрийн ханшаар 72 сая 945 мянган төгрөг болж байна.

Oxford /Их Британи/ төлбөр: 20.000 ам.доллар буюу 53 сая төгрөг

Harvard /АНУ/ төлбөр: 38-40.000 ам.доллар буюу 102-106 сая төгрөг

Cambridge /Их Британи/ төлбөр:18-20.000 ам.доллар буюу 48-53 сая төгрөг

Монголд үйл ажиллагаа явуулж буй 137 хувийн өмчийн дунд сургууль байна. Эдгээр сургуулиуд өнөөдрийг хүртэл Төрөөс хувьсах зардал авдаг хэвээр байна. 2015 онд хуульд өөрчлөлт орохоос өмнө хувийн ерөнхий боловсролын сургуульд өгдөг хувьсах зардлын хэмжээ 1,5 тэрбум төгрөг байжээ. Харин 2017 онд энэ тоо 25 тэрбум төгрөгт хүрсэн. 2018 онд энэхүү зардал 30 тэрбум төгрөг болсон гэдгийг албаныхан ярьж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

87 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-15 202.126.88.49

Hobby tegeed tiim sain surguuli uu? Hamgiin haramsaltai ni ed nariin diilenh ni gadaad horongo oruulalttai gadagshaa mongo ursaad bgaad l haramsaya ternees bish ed nariin sain bolovsrol gej yu bdiin. 5 sayiin surguuliudtai yag adilhan. Mongo ni iluudee garsan aav eejuud bas hoorhii. Bj l baig. Sain bolovroliig harvard aas avdag tsag ali hediin ongorson suray gevel yaj ch sursan bolomjtoi bolson tsag uyed amidarch bndaa. Songolt taniih

Avatar

бат 2019-08-15 64.119.27.50

хувсах зардал өгөхгүй.30 тэрбумыг мэргэжлийн боловсролд зарцуулья

Avatar

Зочин 2019-08-15 202.126.89.191

буруу замын мөнгө ингэж гардаг юм . мөнгөний үнэ цэнэ мэддэггүй

Avatar

Учрыг олж хужрыг тунгаа 2019-08-15 202.126.89.90

1-д Эдгээр сургуулиуд Монголд байхгүй байсан бол Монголчуудын мөнгө Бээжин, Шанхай, Сингапурын ийм сургуулиуд руу явах байсан
2-д 137 сургуулиас 10 саяаас дээш төлбөртэй 4 юмуу сургууль л байгаа
3-т Бусад хувийн сургуулийн хувьсах зардлыг болиуллаа гэж бодоход төлбөр тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал нь боловсролын бодит үнэ цэнийг тогтоож өгч байгаа юмаа!

Avatar

Зочин 2019-08-15 66.181.186.201

Shaagaach hezee mongoluud huuhdee beejin shanhaid 10 jil suulgdag bsiin be lalalraa s

Avatar

Zochin 2019-08-15 69.158.246.185

Bugdiig n haa, Arai heterchee.

Avatar

Зочин 2019-08-15 169.252.4.21

Undur tulbur avchikhaad gol ni huuhdiin humuujil bolovsrold mash muu anhaarrch bna. Japan yaj huuhdee humuujuldegiig suraltsaach ee neeh duraaraa mungunii une tsene oilgodoggui humuujilguigui huuhduudte l bolj bna

Avatar

аав 2019-08-15 199.7.157.46

монголд дунд сургууль төгссөн суугаад сурчихсан хүүхэд хаана ч зовохгүйгээр аль ч улсын коллеж их сургуульд зоволгүй дахиад хэлье зоволгүй сурчихдаг юмаа. монголд л хүүхдээ багаас нь суулгаад сургачих.

Avatar

Зочин 2019-08-15 103.57.93.62

Ямарч стандарт бхгүй мөнгөний бизнес эцэг эх нь боловсрол муутай нэр хүнд имиж өсгөх муу үзээгүй хүмүүсийн өрөвдмөөр суртчилгаа

Avatar

Gaihlaa 2019-08-15 202.126.89.122

Ene arai dendej bn, estoi sonin yum harlaa, yasan undur yum bee

Avatar

Мх 2019-08-15 103.206.195.230

ИЙМ ҮНЭТЭЙ СУРГУУЛИУД ТЭГЭЭД ИРЭЭДҮЙГ МААНЬ ЯАЖ ХҮМҮҮЖҮҮЛЖ СУРГАЖ ГАЙХАМШИГ БҮТЭЭЖ БАЙНА ДАА… МОНГОЛЧУУД 20 ГАРУЙХАН ЖИЛИЙН ӨМНӨ БҮГД ИЖИЛ БАЙСАН ХАРИН ОДОО ЦӨӨХӨН ХЭД НЬ ШУДАРГААР БАРАГ ЯВААГҮЙ ШҮҮ ДЭЭ ГЭХЭД ХИЛСДЭХГҮЙ Л БОЛОВ УУ…ДЭЛХИЙН ДЭЭД ЗЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАРДЛААС ИХ ЗАРДЛААР ТОО БОДОЖ, ҮСЭГ ТАЙЛАХ ТӨДИЙГ ЗААЛГАХ ХЭМЖЭЭНД ОЧТЛОО БАЯЖСАН ЮМ БИЗ ДЭЭ…ИНГЭЖ ИХ ТАСАРЧ БОЛОХГҮЙ СҮРГЭЭСЭЭ ЦААНААС ЧИНЬ ЧОНО Ч ЮМ УУ ӨӨР НЭГЭН ЧИНИЙ МЭДЭХГҮЙ ЗҮЙЛ ОТОЖ Ч БАЙГАА ЮМ БИЛ ҮҮ…

Avatar

Иргэн 2019-08-15 64.119.20.180

Нэг л их багаас нь гадна хэлэнд шамдуулсан хүмүүс. Эхлээд Монгол хүн болгочих. Хэлийг бол хэзээ ч сурна.

Avatar

S 2019-08-15 202.126.88.47

Mongol hun gej heniin arhichin luivarchin uu eswel huviin hariutslaga yos surtahuungui orc uuu yg heniin eswel huduunii malchin uu yg heniin

Avatar

Зочин 2019-08-15 202.55.188.46

Чи өөрөө монгол мөн үү? Тэнэгээ…

Avatar

судалгаа гаргая 2019-08-15 66.181.184.50

ХЭН энэ өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ өгч байна вэ? САЙН судлаараа аягүй бол төрийн албан хаагч нар хүүхдээ өгч байгаа. Мэдээж тасархай авлигачдыг яриад ч хэрэггүй.

Avatar

Зочин 2019-08-15 66.181.171.34

Оксфорд, Кеймбрижээс үнэтэй British School of Ulaanbaatar гэдэг сургууль байгаа нь тэгээд зөв үү. Хөөж явуулах хэрэгтэй. Болих хэрэгтэй. Багш нар нь хөгийн л гарууд байгаа даа. Гологдлууд л Монголд ирдэг.

Avatar

Хуягаа 2019-08-15 66.181.166.196

Бүгдээрээ муу сургуульд сурч байхаар боломжтой нь хүүхэд багатай, орчин, сургалтын бааз сайтай газраа сурч л байг л дээ. Эсвэл бүгдээрээ муу орчинд сурах ёстой юу? Чадаж байвал урагшаа яв гэх ёстойгоос би чадахгүй бол бүгдээрээ чадахгүй гэж болохгүй ээ.

Avatar

Зочин 2019-08-15 202.179.26.162

сайн сайхан байлгахыг хүсдэг шүү дээ . Боловсролын яам нь хувийн өмч бидэнд хамаагүй гэж хаяж болохгүй . бүгдийг хяналтандаа авч төлбөр дээр ч хязгаар тавих хэрэгтэй Хувийн сургуульд гэсэн монголын ирээдүйг авч явах хүүхдүүд байгаа гэдэгийг санах хэрэгтэй . Харин ч эдгээр сургуулиудийг зөвөөр ашиглан төр оролцож улам сайн иргэн бэлдэхдээ туслуулаад авах хэрэгтэй шүү дээ
Тэрнээс биш энд сурч чадаж байгаа , үгүй эсэх нь хувь хүний асуудал болох байх аа

Avatar

иргэн 2019-08-15 202.126.89.194

эх орны баялаг хулгайлагчдад энэ бол юу ч биш

Avatar

Зочин 2019-08-15 202.179.26.162

Ямар ч оронд хувийн сургуулиуд байдаг байх. Ийм сургуульд хүүхдээ явуулж чадаж байгаа нэг хэсэг байдаг нь ч зах зээлийн үзэгдэл байх . Гэхдээ ганцхан хэн ямар стандарт мөрдөж юу заагаад байгааг хянадаг , шалгадаг газар манайд байдаггүй . Энэ хэдэн хувийн сургуулиуд дураараа дургиж дунд чөмгөөрөө найгаж байна . Уул нь адилхан л улсын ирээдүйг авч явах хүүхэд энд сурч байгаа . Өндөр төлбөртэй сургуульд сурдаг гээд тэднийг харааж зүхэх хэрэггүй . Хүн болгон л хүүхддээ бүх юмаа зориулдаг

Avatar

irgen 2019-08-15 59.153.84.70

Yu we sdaaa end tegeed huuhduud yu surdiin we? …id shiidtei harry potter shig yum zaadag bish bizdee xaxaxaxa…….

Avatar

bold 2019-08-15 202.9.43.108

Мөнгөтэй бол төрөөс сайн хулгааа хиисэн бол хувиин сургуульд шууудл өгнө

Avatar

Zochin 2019-08-15 103.212.118.152

Orchlon surguuliin tulbur ni hed bna ve?

Avatar

Зочин 2019-08-15 66.181.171.34

Нэг зүйлийг зөвлөе. Барууны сургуулиудын цаад философи нь хэл ам хийдэггүй их үсрээд л гудамжинд жагсдаг, мэдлэг муутай, дорой ноомой ажилчин анги бэлтгэх зорилготой байдаг юм. Тэндээс угийн ген сайтай хүүхдүүд л тодордог. Бүгд тодордоггүй. Мөнгөний л гарз болдог.

Avatar

Зочин 2019-08-15 66.181.171.34

Угаасаа бурхан хүнийг янз бүрээр бүтээдэг учир мөнгөтэй хүний хүүхэд бүр сайн байна гэдэг худал. Эцэг эх нь ч хүүхэдтэйгээ ажиллаж чаддаггүй. Барууны сургуулиуд одоо хуучин социалист орнуудын арга барилыг нэвтрүүлж эхэлж байна.

Avatar

Зочин 2019-08-15 66.181.171.34

Одоо зөвлөгөөгөө өгье. Монгол сургуульдаа үнэ төлбөргүй оруулаад багш нартай нь хамтран ажиллаж хүүхдээ дорно дахины сургалтын аргаар л сурга. Өөрөөр хэлбэл, сайн шахаж шаардаж, загнаж зандрах хэрэгтэй. Мөн сууж сургах нь хамгийн гол. Монгол мэдлэгийг нь сайн төлөвшүүл. Монгол хэл дээр нь боловсролыг сайн олго. Гар утаснаас нь байнга хол байлга. Танай хүүхэд энэ үед л ирээдүйн сайн хүн болж чадна.

Avatar

№-" 2019-08-15 203.217.139.225

Улсын сургуулийг хувийн сургуулиудтай адил чанартай болгомоор байна. Улсын тэргүүлэх гэгдэх 1-р сургуулийн багш нар хүртэл хөдөөнөөс шилжиж ирсэн багш нар ч байх шиг. Уул нь хотын төвийн хэдэн сургуулиуд маань ирээдүйн сэхээтнүүдийг бэлддэг байлтай.

Avatar

ok 2019-08-15 103.26.193.188

odoo, FACEBOOK, GOOGLE, APPLE, geed tom kompaniud diplomgui baisan ch shalguurt ni tentsej chadah um bol shuud ajild avdag bolson shdee manaihanaa, harin mungu ineg ureheer ene munguuruu neg saihan nastai hunii asramjiin gazar ch umuu, neg saihn aimgiig butuu mod tarchuul estoi deer um bnadaa, Za tgeed Harvard Oxford ed nart onlainaar surah bolomjuud neegdej bna daaa, neg angli hel surahiin tuluu iim ih mungi lai shdee odoo youtubeer duuren angli hel baihad, ene munguur heden shirher angli hel

Avatar

Зочин 2019-08-15 192.82.65.168

ийм өндөр үнэтэй сургуульд сургахад монголчууд их мөнгөтэй байх нь ээ…..

Avatar

zochin 2019-08-15 66.181.166.136

Улс орон хөгжихөд боловсролын систем уг нь их чухал. Одоо энэ хувийн сургууль энэ тэрийг төр бодлогоор шийдвэрлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-08-15 66.181.161.61

Bolovsroliin tegsh bus baidal ediin zasgiin tegsh bus baidliig uusgedeg gej yamar unen ug ve? Edgeer surguuliig muu surguuli gej bi lav bodohgui bna. Zah zeel ni bna. Herev bhgui bsan bol edgeer surguuli orshin togtnoj chadahgui ldee

Avatar

Таарсан боловсрол хэрэгтэй 2019-08-15 202.21.127.161

Хүнийг эзэмшсэн мэдлэг боловсрол биш, хүмүүжил төлөвшлөөр нь үнэлэх болж байна шүү дээ, социализмын үед ийм л байсансан. Улаан шугам татаад түүнээс дээш оноотой төдийгүй хүмүүжил сахилгаар сайн хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг байв. Энэ л зөв юм даа. Угаасаа юм ойлгох чадваргүй хүүхдүүдийг хүчээр сургах гэж өндөр төлбөр төлөөд ямар ч хэрэггүй. Эцэст нь хүүхэд ч эцэг эх ч хохирно.

Avatar

Зочин 2019-08-15 202.9.44.137

Хувийн сургуульд өгч байгаа хувьсах зардлаа улсын сургуулийн хоолны зардалд нэмж өгөөд улсын сургуулийн хүүхдүүдэд чанартай хоол идүүлэх хэрэгтэй байна. Боловсролын сайд анхаараачээ.

Avatar

Зочин 2019-08-15 202.179.31.12

Луйварчид хулгайчдын хүүхдүүд л сурдаг байх

Avatar

-№" 2019-08-15 203.217.139.225

Амжилттай яваа хүмүүсийн хүүхдүүд сурдаг байх. Би ч бас хүүхдээ сургамаар байна. Гэхдээ арай жилд 70 саяар бол сургаж дийлэхгүй ээ

Avatar

Зочин 2019-08-15 66.181.183.12

mungutei hun bolgon zaaval luivarchin ,hulgaich baih estoi umuu!

Avatar

Зочин 2019-08-15 203.169.49.124

Монголд хувийн эмнэлэг, хувийн гоё нэртэй хулхи дунд сургууль ажиллуулсан нь үйлдвэр ажиллуулж махаа идсэнээс хамаагүй өндөр орлоготой, бас тэгээд татвар төлөхгүй, улсаас хувьсанх зардал авдаг ашигтай бизнес болжээ. Хамгийн гол нь чанар гэж улхи.

Avatar

Шударга 2019-08-15 203.91.115.38

Аль сургуулиа сонгох нь тухайн хүний л сонголт. Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү та өөрөө л мэд дээр.

Avatar

Zochin 2019-08-15 202.55.180.106

Bayan hoosnii yalgaa tuildaa hurlee

Avatar

Монгол хүн 2019-08-15 202.55.180.106

Бас арайл өдөр, шөнө шиг байгаан шүү, төрийн бодлого үгүйлэгдэж байна. Хааш хайш ийм байж болохгүй ээ!!!!!

Avatar

ddd 2019-08-15 49.0.137.181

Энэ хувийн сургуульд хүүхээ өгсөн хүмүүс хүүхдийг багаас нь хэт их ачааллуулж, төлбөр мөнгийг чинь өгч байна, сайн сур энэ тэр дарамтанд оруулдаг. Баахан мөнгө төгрөг үрээд, хэрэгтэй хэрэггүй хичээл судлаад монгол ч үгүй, англи ч үгүй э****з юм болгоно до. Яс юман дээрээ улсын сургууль маш сайн шүүдээ.. Улсаас стандарт батлаад 12 жил сурах хөтөлбөр, норм бүгдийг нь тооцсон байгаа. Лав муудахгүй. Замын түгжрэлийн нэг шалтгаан энэ. Хүүхэд зөөнө, гэрийнхээ ойр сурч байвал машин унах хэрэггүй.

Avatar

zochin 2019-08-15 202.170.68.38

eniig neg tsegtselmeer uym YAM n

Avatar

Зочин 2019-08-15 67.162.117.222

ОУ-ын олимпиадаас эдгээр сургуулиудаас медаль авчирдаг амьтан би л лав харсангүй.

Avatar

иргэн 2019-08-15 64.119.23.16

Tiim shuu minii huu 3 jildaraalan duureg niisleliin medali avsan ulsiin surguulid surdag neg udriin davtlaga hiih chuluu ugdugui

Avatar

Зочин 2019-08-15 202.21.113.82

Медаль авчирдаг хувийн сургуулиудыг дурдаагүй байноо. Хобби, Орчлон, Сант, Шинэ Монгол гээд сайн сургууль олон шүүдээ. Юутай сх эдгээр сургуулиудын 1-р ангийн бүртгэл дууссан байна гэдэг нь эцэг эх хүүхдээ тийш нь өгч чадаад байна, бидний дунд тийм чадамжтай айл өрх зөндөө байна гэсэн үг. Эрэлт хэрэгцээ байж нийлүүлэлт байна.

Avatar

mgl 2019-08-15 202.9.43.92

Bid bol ene horvoogiin hamgiin teneg uls gedgiig baltalh zuiliin neg ni ene yum. Nuguu ni ulsiin surguuliudiin dampuural deer ni 94 ikh deed surguuli. German 81 saya huntei bolovch 100 ih deed surguulitai.

Avatar

Ха 2019-08-15 103.14.38.136

Длэхийд Монголоос еер телбертэй тэнэгуудийг бэлддэг систем байхгуй. Орос гэхэд л чадвартай толгойнуудаа терийн зардлаар сургаж байна. Боловсролыг хэдий чинээ менгеер унэлнэ тедийчнээ айлын эрх тэнэгууд дипломын гол болж нийгэмд гай тарьж байна. Ялангуяа, хулгайч бэрдуудийн хуухдууд, арчаагуй малчдын эрх малнууд.

Avatar

Ха 2019-08-15 103.14.38.136

Енеедер уеэтэй сургуулийн болвсрол худалдагчийг л бэлтгэх тевшний хумуусийг бэлтгэдэг. Монголчууд менежер гэж ярьдаг. Тэр чинь социализмын уеийн зохион байгуулагч шуу дээ. Жишээ нь рестораны, дэлгуурийн, зочид буудлын гэх мэт. Дээд тевшний межер гэж байгаа. Тэд нь арай еер.

Avatar

Зочин 2019-08-15 202.126.89.82

Huviin surguuliudad huvsah zardal uguhuu boliochee. Davartsiin.

Avatar

Ха 2019-08-15 103.14.38.136

2-р нь манай 1 терийн хулгайч хуухдээ 30 саяын телбертэй сургуульд 10 жил сургасан байна. Дараа нь хулгай хийх албан ажлаасаа халагдсан учраас хуухдийнхээ телберийг телж чадахгуй болсон. Тэгээд улсын сургуульд сургах болсон чинь тэр сургуль нь 8-р ангийн суурь боловсролгуй хуухэд байна гээд аваагуй. Энэ бугд болсон явдал.

Avatar

Зочин 2019-08-15 202.21.122.166

Ер нь хүүхдүүдийг мөнгөөр хэмжиж сургадаг залиа болиул яасан бэ.Ард түмний амьдрал ямар билээ цалинтай орлоготой нь хэд билээ.Тэгээд дээр нь авилгал ёстой н**ш юмаа. Би хувьдаа энэ олон болсон болоогүй сургуулиудын сургах арга барилд итгэдэггүй. Инээд хүрмээр.Дээр нь жирийн сургуулийн сурагчдаас сурсан зүйл ялгаа нь гэвэл зөвхөн гадаад хэлтэй л болж байна тэгээд л болоо.Тэгээд эцэг эхчүүд нь дээр нь худлаа хоосон тансаг царайлаад яахав дээ.ийм амьдрал өрнөж байна ш дээ МОНГОЛД

Avatar

Avilgachid l huuhdee surgaj baigaa oilgomjtoi 2019-08-15 122.201.21.82

Ene ih tulburiig diileh jiriin irgen 1 ch baihgui, avilgachid l avilgiinhaa mungiig ingej ugaadag. Ene ih tulburtei surguuliudad surch baigaa huuhduudiin etseg ehiig ATG haraandaa avch ajlaa sain hiih heregtei, ajlaa hiij chadahgui bol tatan buugdah yostoi,

Avatar

Ха 2019-08-15 103.14.38.136

Ийм сургуульд сурч тегссен хуухдуудийн хувь заяаны талаар 2 онигоо хэлье. 1. 1 баагий хуухдээ жилийн $10000 телбертэй сургуульд сургаад АНУ руу явуулж алдартай дээд сургуульд буртгуулээд бух телберийг нь телж. Гэтэл тэр сургууль нь элсэлтийн шалгалт аваад танай хуухэд дунд боловсрол эзэмшээгуй учир манай 12-жилийн коллеж тегсеж байж манай сургуульд элсэх эрхтэй гэсэн байна.

Avatar

Зочин 2019-08-15 202.21.113.82

аргагүй шд, хичээл программын зөрүү гэж байдаг, дээр нь манай хүүхдүүд 15-16 настай 11-р анги төгсөөд гадагш явах гэдэг. Гэтэд гадаадын их дээд сургуульд 18 -аас дээш, ахлах ангийн 12 жилийн сургалт дүүргэсэн хүүхдийг сонгон шалгаруулалтанд оруулдаг. Нас нт хүрээгүй, хичээлийн тоо, 12 жилийн кредит оноо хүрэхгүй байгаа бол Коллежид сурахаас өөр арга үгүй.

Avatar

Зочин 2019-08-15 103.26.193.85

Улсаас мөнгө авна, татвар төлөхгүй байгаа хуулийг өөрчил

Avatar

Зочин 2019-08-15 103.26.193.85

Улсаас мөнгө авдаг нь л илүү байна. Яаралтай өөрчлөхийг шаардаж байна

Avatar

Төрөөс өгдөг мөнгө 2019-08-15 66.181.161.8

Хуулиндаа хүүхэд бүр суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй байдаг ч хэт өндөр төлбөртэй сургууль сонгож орсон хүүхдүүдэд хувьсах зардал хэмээн мөнгө хуваарилах шаардлагагүй мэт. Мөн өөрийн харъяалалтай сургуульдаа орсон хүүхдэд л хувьсах зардал дорвитойхон хуваарилах хэрэгтэй байна. Тэгвэл сургуулийн анги дүүргэлт болоод төлөвлөлт замын түгжрэл бас захын буюу чанаргүй хэмээн гологддог сургуулиудын чанарыг дээшлүүлэх зэрэгт тустай байх болов уу.

Avatar

Зочин 2019-08-15 66.181.181.196

No doping Mongolia

Avatar

Зочин 2019-08-15 202.9.43.78

Ийм толгойд хадсан төлбөртэй байж улсаас яахаараа хувьсах зардал авдаг юм???Арай мөлжиж байгаа юм бишүү?Тэрний оронд хувийн цэцэрлэг ажиллуулбал аль аль талдаа зүгээр биш үү?

Avatar

Зочин 2019-08-15 122.201.24.42

Монголчууд бид монгол гэж онгирдог нь худлаа ба яах гэж америк орос хятад хүн болж төрөөгүйдээ харамсахгүйн тулд ийм сургуульд хүүхдээ өгдөг. Ийм сургууль нь монгол багшаа монгол гэж ажилд авдаггүй ба усан тэнэг ч байсан хамаагүй гадаадын иргэнийг багшаар авч ажилуулдаг учир нь манайхан гадныханд долигнодог ч өөрсдийгөө голдог. Гадаад хэл дээр сурдаг хүүхдүүдийн зан сэтгэлзүйн онцлогийг судлах талаар боловсолын хүрээлэн яамны хоолны савнууд судалгаа хийдэг юм болов уу.

Avatar

Зочин 2019-08-15 66.181.179.134

ORCHLON SURGUULIIG BICHEEGUI BNA SETGUULCHID NI BAS HAHUULI AVAAD ORHIJEE

Avatar

ok 2019-08-15 199.249.230.108

ok

Avatar

БУРХАН 2019-08-15 150.129.141.102

ИХЭНХ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ХУВИЙН СУРГУУЛИУД ҮҮСГЭН БАЙГУУЛЖ ХӨРӨНГӨ ОРУУЛСАН БАЙГАА НЬ ТАТВАРЫН НУУН ДАЛДЛАЛТ, МӨНГӨ УГААЛТ, ХЯНАЛТГҮЙ ӨНДӨР АШИГ… НОМЫН ХУЛГАЙ БОЛ ХУЛГАЙ БИШ ГЭДЭГ ШИГ БОЛОВСРОЛ , ШАШНЫ БАЙГУУЛЛАГА АШГИЙН ТӨЛӨӨ БАЙГУУЛЛАГА БИШ ГЭЖ ЯМАР ЧӨТГӨР НЬ ШИВГЭНЭЭД БАЙНА АА!

Avatar

зочин 2019-08-15 103.11.195.2

Empathy сургууль төлбөр-8.8, дотуур байр 3.8, хоол-1.5 гэдэг шүү

Avatar

эцэг эх 2019-08-15 103.9.88.162

Боловсролын яам хувийн дунд сургуулийн төлбөрийг яаралтай журамлаж стандарт тогтоох хэрэгтэй.Сургалтын чанар хүүхдийн хүмүүжилд анхаардаггүй мөнгө хөөсөн хувийн сургууль борооны дараах мөөгнөөс илүү олон боллоо Баатарбилэг сайд аа,төлбөрийг бодитой тогтоогооч

Avatar

баасан 2019-08-15 66.181.188.71

ХУЛГАЙЧДЫГ БАРИХ ОРЛОГЫГ НЬ ТАЙЛБАРЛУУЛАХ ШИЛДЭГ АРГА БОЛ ХУУХДЭЭР НЬ ДАМЖУУЛАН БАРИХ

Avatar

Зочин 2019-08-15 192.82.64.175

Одоо бол толгой, чадвар нь байхад иймэрхүү мөнгийг хэн ч олж болохоор цаг үе…хүүхдийнхээ боловсролд ингэж хөрөнгө оруулдаг ухаантай хүмүүс бас байна. Хувиараа бизнес эрхэлж, олон улсад худалдаа наймаа хийж төгрөгийн тэрбумтан болж байгаа хүмүүс олон бий. Битгий юм болгоныг улс төр, ЖДҮ-тэй холбож шуугицгаа. Юм бүхнийг улс төржүүлж, дарвидаг нь дээрээ ч, доороо ч байгаа шүү.

Avatar

Зочин 2019-08-15 66.181.188.71

ХЭН БЭ ЧИ

Avatar

Зочин 2019-08-15 139.5.219.61

Хүүхдийнхээ боловсролд анхаарах нь зөв.Гэхдээ энэ сургуулиуд чинь өндөр төлбөртэйгээ дүйцсэн мэдлэг боловсрол,хүмүүжил олгож чадаж байгаа юм уу?Кембриж кембриж л гэх юм,аливаа орон өөрийнхөө онцлогт тохируулж юмаа хийх хэрэгтэй ш дээ.

Avatar

hun 2019-08-15 66.181.183.12

estoi unen ug bna

Avatar

!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-08-15 202.131.227.82

Монголд үйл ажиллагаа явуулж буй 137 хувийн өмчийн дунд сургууль байна. Эдгээр сургуулиуд өнөөдрийг хүртэл Төрөөс хувьсах зардал авдаг хэвээр байна. 2015 онд хуульд өөрчлөлт орохоос өмнө хувийн ерөнхий боловсролын сургуульд өгдөг хувьсах зардлын хэмжээ 1,5 тэрбум төгрөг байжээ. Харин 2017 онд энэ тоо 25 тэрбум төгрөгт хүрсэн. 2018 онд энэхүү зардал 30 тэрбум төгрөг болсон гэдгийг албаныхан ярьж байна.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-08-15 202.131.234.154

Асуудлыг шууд шийддэг ЕС Хүрэлсүхдээ хэлье-ядаж энэ сургуулиудадтөрөөс татаас өгөхөө болиулах журам, хуулийг гарга гэж!

Avatar

Зочин 2019-08-15 202.21.109.75

ЖДҮ гээд л төрөөс мөнгө хулгайлж байгаа нөхдүүдэд хүүхдээ 73 саяар хувийн сургуульд сургахад юу ч биш.Аягүй бол тэдний мөнгө угаадаг газар нь ч байж магадгүй ш дээ.

Avatar

Зочин 2019-08-15 202.21.109.75

Авилгын мөнгөө нууц байгаа нэг хэлбэр. Авилгачид л хувийн сургуулиудыг үнэд оруулж байгаа байлгүй дээ.

Avatar

Зочин 2019-08-15 202.21.100.210

Монгол бие биенээ сорон мөлждөг зэрлэг капитализмын оргил өөд эрчтэй алхаж байна. Ядуу иргэнээс авсан татварыг баян хүүхдийн сургалтанд зориулж улсын төсвөөс жилд 30 тэрбум төгрөг өгдөг гээд нэг бодоод үзээрэй. Сорон мөлжлөгийн дээд оргил эцсийн шатандаа очих яагаа ч үгүй дахиад 25-30 жил үргэлжилнэ

Avatar

hm 2019-08-15 202.131.241.210

end dandaa turiin alkban haagchdiin huuhduud surdag geed bod doo

Avatar

Туул 2019-08-15 202.55.188.36

Энэ хүмүүс яаж амьдраад, би яаж амьдраад байгаа юм бээ. Насаараа ажиллаад арай гэж цуглуулах байрны урьдчилгаа мөнгийг ямар хүмүүс нь хүүхдийнхээ 1 жилийн төлбөрт өгдөг юм бээ, энэ бол авлига, албан тушаалын ашгийг илэрхийлэх хамгийн тод жишээ. Өндөр төлбөртэй сургуульд сурч байгаа хүүхдүүдийн ээж, аавын ажлыг сонирхоод үзээрэй. Дандаа төрийн байгууллагын ямар нэг дарга. Тэр даргын цалин тэгтлээ өндөр үү гэвэл үгүй. Тэгвэл хүүхдийнхээ нэг жилийн сургалтын төлбөр 73 сая төгрөгийг яаж олдог вэ?.

Avatar

Зочин 2019-08-15 202.21.113.82

Хүүэе, энэ 73 сая төг сургуульд Интернэйшлд хүүхдээ өгөхийн тулд бүүр оочерлодог гээч!! Яагаад гэвэл энэ сургууль элчингүүдийн яг жинхэнэ гадаад стандарт бакалаврт программ сургалт гэж явдаггийн. Энэ олон улсын сургуулийн дүрэмд тухайн орны иргэн хүүхэд ангид сурч байгаа гадаад хүүхдийн тооноос 10 хувиар хэтрэхгүй байх ёстой гэсэн дүрэмтэй. Тийм учраас ангид 1-2 монгол хүүхэд байдагийн, бусад нв дандаа гадаад. Тийм учраас гадны Төлбөртэй Дунд Боловсролын үнэлгээгээр явдаг.

Avatar

unenhuu 2019-08-15 64.119.22.154

bid chin capitalist niigemd amidarch bgaa uls, hen haanaa surah n duriin asuudal, shuumjileh gaihah utaggui..

Avatar

Зочин 2019-08-15 192.82.66.23

утгагүй юма Монголд цалин хэдэн төгрөг билээ гэтэл энэ арай дэнднээ яаж амидраад байдгийн бэ?

Avatar

Зочин 2019-08-15 206.116.134.204

Bayachuud luuvangaa idne uu yugaa idne er yamar hamaa baina. Aguu ihiin soliorol bolson adgusnuud mongold l baina. Odoo yay gehev. ! heseg ulsaa hudaldaj hulgaich olson sul mongiig nogoo 1 heseg ovjin aria uhaantai sunaltai nar ni hurraaj avch baina. Huuligui es surthuungui uhaangui soliorold avtsan mongol shuu dee Gaiha um alga. Mongold olgoj baigaa bolovsrol ha haa estoi aguu umaa.

Avatar

H 2019-08-15 202.126.88.235

A usegee unegui sursanch 70 sayar sursanch adilhan do

Avatar

Зочин 2019-08-15 206.116.134.204

yag unen.

Avatar

Зочин 2019-08-15 150.129.140.28

heleh gesen sanaag Ravdan door helchlee.Avilagchin garuud l huuhdee surgadag baih, dund ni gants 2 businessman dagaj namirdag garuud baihiig ugiisgehgui. Nemj helehed hugjij bui ornii neg tiim hii uzegdel baij magad

Avatar

zochin 2019-08-15 68.148.158.2

Delhiin olon uls ornuudtai haricuulahad Mongol ulsiin hun amiin 5% asar bayan, 20% munda bayan 40% dund zereg ba 35% yaduu amidardag bolno.

Avatar

Зочин 2019-08-15 107.77.203.116

Ама худалч н**ш юм даа.до гийн хүү мөн дөө.ардын хүүхдийг сургана гэсэн хаана байна

Avatar

РАВДАН 2019-08-15 66.181.161.40

ХУЛГАЙЛ ЛУЙВАРДАЖ ОЛСОН МӨНГӨ БОЛОХООР Л ИНГЭЖ ДАЛД ОРУУЛЖ БАЙГАА ЮМ. ГАДНЫХАН ТЭНЭГИЙГ НЬ ЦААНАА ШООЛЖ НААНАА ХУДЛАА ИНЭЭГЭЭД Л МӨНГИЙГ НЬ АВЧ БАЙГАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж