Консулын газраас Хонконг зорчих иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Консулын газраас Хонконг зорчих иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна

Консулын газраас Хонконг зорчих иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж байна

Нэг. Хонконгод визгүй зорчих 14 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх

– Монгол Улсын иргэд Хонконгод 14 хоногийн хугацаанд визгүй зорчих бөгөөд визийн хугацааг хэтрүүлэхгүй байх,

– Хонконгийн хил дээр зорчигчийн овог, нэр, паспортын дугаар, хилээр нэвтэрсэн огноо, Хонконгод ямар хугацаанд зорчиж болох тухай тэмдэглэл бүхий тасалбарыг олгоно. Энэхүү тасалбарыг Та хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байх үүрэгтэй.

– Харин 14 хоногоос  илүү хугацаагаар Хонконгод байх хүсэлтэй иргэд визгүй зорчих зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас 48 цагийн өмнө Immigration Tower, 7 Gloucester Road, Wan Chai, Hong Kong хаягт байрлах Хонконгийн Шилжилт хөдөлгөөний газарт очиж, 5 дугаар давхарт байрлах лавлагааны цонхноос мэдүүлгийн хуудас авч бөглөн виз мэдүүлнэ. Визийн хугацааг 14-30 хоногоор сунгах бөгөөд төлбөр нь 160 хонконг доллар байна.

– Хонконгийн хилээр нэвтэрч буй иргэдийн гадаад паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байна.

Хоёр. Хонконгийн хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

– Хонконгийн хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хил, гаалийн албаны байцаагч нар хилээр нэвтрэх зөвшөөрлийг олгодог.

– Хилийн болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөх, хоёр талын аяллын тийз, зочид буудлын захиалгын баталгааг биедээ авч явахаас гадна ирсэн зорилгоо сандарч мэгдэлгүй, үнэн зөв тайлбарлах хэрэгтэй.

– Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс илүүгээр авч орох тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал, согтууруулах ундаа (архи, дарс, ликёр) 1 литр, янжуур тамхи 19 ширхэг, навчин тамхи 25 грамм, эсхүл 1 ширхэгийг хилээр авч орохыг зөвшөөрдөг.

– Хонконгийн хувьд хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, цахилгаан бороохой, антибиотик, байгалийн тогтцоороо байгаа үнэт чулуу (боловсруулаагүй), шувуу болон амьтны гаралтай бүтээгдэхүүн, ургамал, 36-аас доош сартай хүүхдийн найруулдаг хуурай сүү (формула)-г хилээр оруулахыг хориглосон байдаг.

– 120,000-аас дээш хонконг доллар (ойролцоогоор 15000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier’s check, checks, money orders, stocks, bonds) авч яваа бол 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх шаардлагатай.

Эх сурвалж: www.hongkong.consul.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж