Пакистан Кашмир дахь хөдөлгөөний талаар НҮБ-д хүсэлт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Пакистан Кашмир дахь хөдөлгөөний талаар НҮБ-д хүсэлт гаргалаа

Пакистан Кашмир дахь хөдөлгөөний талаар НҮБ-д хүсэлт гаргалаа

Пакистан улс Кашмирын нөхцөл байдлыг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан тухай “Reuters” агентлаг өнгөрсөн мягмар гаригт мэдээллээ. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл нь 1948, 1950-аад онд Энэтхэг, Пакистаны хоорондох бүс нутгийн маргаантай холбоотой хэд хэдэн тогтоол гаргаж, үүнд ихэвчлэн мусульман шашинтнууд Кашмирын ирээдүйг тодорхойлохын тулд олны дунд санал хураалт явуулах шаардлагатай хэмээн үзсэн байна. Өөр нэг тогтоолд хоёр тал хоёулаа нөхцөл байдлыг улам дордуулж болзошгүй аливаа мэдэгдэл, үйлдэл хийхээс татгалзахыг уриалжээ.

НҮБ-ын энхийг сахиулагчид 1949 оноос хойш Жамму, Кашмир хотуудад Энэтхэг, Пакистан хоорондын гал нээх хэлэлцээрийг хянаж байгаа аж. Энэтхэг нь Жамму, Кашмир зэрэг муж улсуудын онцгой статусыг цуцлах шийдвэр гаргаад байгаа билээ. Наймдугаар сарын 5-ны өдөр гаргасан шийдвэр нь Жамму, Кашмир мужууд өөрийн хуулийг хэрэгжүүлэх эрхийг хааж, оршин суугч бус хүмүүс тэндээс эд хөрөнгө худалдаж авах ба утасны шугам, интернет, телевизийн сүлжээ ашиглахыг хориглосон байна.

Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Махмуд Аюулгүй байдлын зөвлөлд бичсэн захидалдаа “Пакистан улс Энэтхэгтэй сөргөлдөхийг хүсэхгүй байгаа юм. Мөн Энэтхэг улс Пакистаны тэвчээрийг шалгахгүй байхыг хүсч байна” хэмээн бичсэнийг нь "Ройтерс" агентлаг уламжиллаа. "Хэрэв Энэтхэг улс хүч хэрэглэх арга хэмжээ авахаар дахин шийдвэл Пакистан өөрийгөө хамгаалахын тулд бүхий л боломжоороо хариу өгөх үүрэгтэй" гэж тэрбээр хэлээд аюулгүй байдлын үүднээс Пакистанд зөвлөлдөхийг мөн захидалдаа санал болгосон байна. Нийт 15 гишүүнээс бүрдсэн тус зөвлөл нь Пакистаны хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байгаа аж.

НҮБ-ын дарга Антонио Гутерриш Энэтхэг, Пакистаныг Жамму, Кашмирын онцгой байдалд нөлөөлж болзошгүй алхмуудаас татгалзахыг уриалжээ. Тэрбээр Энэтхэгийн Кашмирыг хязгаарлах тухай мэдээллүүдэд санаа зовж буйгаа илэрхийлэв. Мөн өнгөрсөн бямба гаригт Пакистаны энэ алхмыг Хятад дэмжиж байгаа мэдэгдсэн бөгөөд Польшийн Гадаад хэргийн сайд Яцек Чапутович мягмар гаригт сэтгүүлчдэд хэлэхдээ “Зөвлөл Пакистанаас захидал хүлээн авч, энэ асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэр гаргана" гэжээ.

Э.УНДРАХ
Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж