Ирина Шейк нууцаа олонд дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Ирина Шейк нууцаа олонд дэлгэнэ

Ирина Шейк нууцаа олонд дэлгэнэ

Хорвоогийн сайхан бүсгүйчүүдийн нэг, супермодель Ирина Шейк хуучин найз залуу, охин Леины эцэг Брэдли Купертэй тооцоо бодохоор шийдсэн бололтой. Тэрбээр АНУ-ын жүжигчин Брэдли Купертэй хамт өнгөрүүлсэн амьдралынхаа дөрвөн жилийн дурсамжаа нийтлүүлэхээр бэлдэж байгаа тухай 7days.ru сайт мэдээлж байна.

Хос өнгөрсөн зургадугаар сард албан ёсоор салсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл Ирина Шейк, Брэдли Купер, Леди Гага нарын дунд чухам юу болсон талаарх албан ёсны мэдээ байдаггүй, ам дамжсан яриа л байдаг. Хос салах болсонд шүтэн бишрэгчид нь Леди Гагаг буруутгадаг. Гэхдээ Леди Гага энэ бүхнийг үгүйсгэж ирсэн. Тэдний харилцааны тухай Леди Гагагийн ээж ам нээхдээ "Бүх зүйлд эрчүүд буруутай" гэж  хэлж байсан удаатай.

Ирина Шейк Брэдли Купертай дөрвөн жил хамт амьдарч, сүй тавьж, охинтой болон хуримаа хийхээр төлөвлөж байсан билээ. Хэрвээ Брэдли Купер өөрийн киноныхоо гол дүрд Леди Гагаг тоглуулаагүй байсан бол энэ хурим болж, дэлхийн нийтийн анхаарлыг татах байлаа.

Харин энэ талаар Брэдли Купер өнөөдрийг хүртэл тайлбар өгөхөөс татгалзаж буй. Тэгвэл Ирина Шейкийн тэвчээр алдарсан бололтой, өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхэндээ шаналж, олон нийтээс нууж байсан харилцаагаа тун удахгүй дэлгэх гэж байна.

А.АНИР

Эх сурвалж: 7days.ru 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж