Өмнөд Солонгосчуудыг доромжилсон Оросын дасгалжуулагч уучлалт гуйв

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосчуудыг доромжилсон Оросын дасгалжуулагч уучлалт гуйв

Өмнөд Солонгосчуудыг доромжилсон Оросын дасгалжуулагч уучлалт гуйв

ОХУ болон Өмнөд Солонгосын воллейболын шигшээ багийнхан энэ сарын эхээр Токио 2020 олимпийн наадмын эрхийн төлөө тогложээ. Уг тоглолтод ОХУ-ын шигшээ баг 3:2-оор ялж, Токио 2020 наадамд оролцохоор шалгарсан юм.

Харин тэмцээний дараа ялалтын баяраа тэмдэглэхдээ Оросын шигшээ багийн туслах дасгалжуулагч, Сержио Бузато нүдээ жартайлгаж зургаа авхуулжээ. Энэ нь Ази төрхтэй хүмүүсийг доромжилсон үйлдэл хэмээн үзэж Өмнөд Солонгосын волейболын холбоо ОХУ-ын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчийн гаргасан үйлдлийг эсэргүүцэн гомдол гаргасан билээ.

Тэгвэл дасгалжуулагч Бузато өөрийн зохисгүй үйлдлийнхээ төлөө Өмнөд Солонгосын талаас уучлал гуйсан байна. Тэрбээр энэ үйлдлээ солонгосчуудыг доромжлох санаагүй, зөвхөн баяр хөөрөө илэрхийлсэн утгатай гэж тайлбарлажээ. Мөн ОХУ-ын воллейболын холбоо олон улсын хоёр тэмцээнд оролцуулахгүй байх шийтгэлийг түүнд оноожээ.

Эх сурвалж: KOREATIMES

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж