Мааньт өртөөнд вагон замаас гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Мааньт өртөөнд вагон замаас гарчээ

Мааньт өртөөнд вагон замаас гарчээ

Хятад улс руу олон улсын ачаа тээвэрлэж явсан вагон өнөөдөр /2019.08.14/ 08.30 цагийн орчимд замаас гарч унасан байна.  Хэрэг явдал Төв аймгийн Баян сумын Мааньт өртөөний орчимд болсон аж.  "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгээс энэ талаар тодруулахад "Воган осолдоогүй замаас гарсан.  Хүн бэртээгүй. Яг одоо энэ асуудлыг хэлэлцэж байна. Эргэн мэдээлэл өгье" гэсэн юм. Замаас гарсан воган нь ачааных байжээ. Бидэнд олдсон мэдээллээр долоон вагон замаас гарснаас дөрвийг нь 15.00 цагийн байдлаар босгож, үлдсэн гурвыг босгохоор техникийн багийнхан ажиллаж буй аж.

Өнгөрсөн жилийн өдийд мөн Дорноговь аймгийн орчимд суудлын галт тэрэг осолдож, зорчигчид гэмтэж байв. Вагон осолдсон шалтгааныг тухайн үед үерт төмөр зам идэгдсэн нь осол гарах шалтгаан болсон гэж үзсэн юм. Мөн ОХУ-аас вагоныг татаж босгох болон сэргээн засварлах зорилгоор хүч илгээж байлаа.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж