Өмнөд Солонгос Трампын хувийн АТМ үү?

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос Трампын хувийн АТМ үү?

Өмнөд Солонгос Трампын хувийн АТМ үү?

Өмнөд Солонгос улс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүссэн үедээ хүссэн хэмжээгээрээ мөнгө авдаг хувийн АТМ нь үү? гэж “Korea Times” асуужээ.

Дональд Трампын саяхны хэлсэн үг нь Өмнөдүүдийг ингэж асуухад хүргэсэн байна. Тэрбээр баасан гаригт /2019.08.09/ болсон сонгуулийн хандив босгох үйл ажиллагааны үеэр “Өмнөд Солонгосоос тэрбум тэрбумаар нь авах чинь Брүүклин дэх өндөр түрээстэй байрнаас 114 доллар авахаас хялбар шүү дээ” хэмээн ярьсан байна. Түүний энэхүү яриаг Америкийн “New York Post” сонин “хошигнол” хэмээн тодотгосон ч Өмнөд Солонгосын иргэд ихэд эмзэгээр хүлээн авчээ.

Тэр Өмнөд Солонгост өөрийн цэргээ байрлуулсныхаа төлөө авч буй мөнгөний тухай ярьсан байв.

Энэ оны хоёрдугаар сард Сөүл, Вашингтоны төлөөлөгчид Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн баазын зардлыг хуваалцах гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ ёсоор АНУ-ын 28,500 цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулах зардалд Өмнөд Солонгос 2019 онд 1.038 их наяд вон буюу 923 сая ам.доллар төлөхөөр болсон юм. Энэ нь 2018 онд төлж байсан 960.2 тэрбум воноос 8,2 хувиар өссөн дүн болсон.

Хоёр улс 1991 оноос хойш цэргийн баазын зардлыг хуваалцаж ирсэн бөгөөд гэрээг 2-5 жилийн зайтай шинэчилж байжээ. Өмнөх гэрээ 2014-2018 оны хооронд үйлчлээд дууссан. Гэрээг зөвхөн 2019 оныг хамрахаар хийсэн нь дараа дараагийн жилүүдэд Өмнөд Солонгосын талын зардал нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн юм.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж