Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: АНУ-ын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: АНУ-ын шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: АНУ-ын шигшээ баг

Сагсан бөмбөгийн спортын хамгийн хүчирхэг шигшээ баг бол АНУ юм. Үүнийг батлах нэг үзүүлэлт бол 17 удаагийн ДАШТ-д оролцохдоо 5 удаа түрүүлж, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн бөгөөд хамгийн олон медаль хүртсэн байдаг. Гэхдээ энэ удаагийн АНУ-ын шигшээ баг шууд аваргын алтан медалийг хүртэнэ гэхэд эргэлзэх хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Учир нь АНУ-ын шигшээ багт НБА-н супер одод тоглох хүсэлгүй байгаа нь гол асуудал болж байна.

АНУ-ын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатыг давахдаа тивийнхээ С хэсэгт Мексик, Куба болон Пуэрто-Рикогийн шигшээ багуудтай нэг хэсэгт багтан 5 хожил, 1 хожигдолтой хэсгээ тэргүүлсэн. Тивийнхээ эхний шатны тоглолтонд Мексикийн шигшээ багт ганц хожигдсоныг эс тооцвол II шатанд төвөггүй шалгарсан. II шатандаа Аргентинд ганц хожигдож бусад 5 өрсөлдөгчөө хожин хэсгээ тэргүүлсэн. Нэгдсэн Улсын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатыг НБА-д дансгүй тоглогчдоороо давсан. Харин Хятадад ирэх шигшээ баг бол эдгээр тоглогчид бус НБА-н тоглогчдоос бүрдэж байгаа.

Г.Поповичийн баг М.Кржижевски дасгалжуулагчийн үеийн бүрэлдэхүүнээс харьцангуй сул гэж хэлэхэд буруудахгүй. М.Кржижевси Нэгдсэн Улсын шигшээ багаа удирдан сүүлийн 3 олимп, 2 дэлхийн аваргад түрүүлэхдээ НБА-н супер оддоос бүрдсэн багийн удирдаж байсан. Тэгвэл энэ удаа Г.Поповичийн багт хамгийн “том” од нь К.Уокер болж байгаа бол Риогийн олимпийн наадамд Х.Барнес, 2014 оны ДАШТ-д М.Пламли нарын тоглогчид шигшээ багийнхаа хамтаар ОУ-ын тэмцээнд оролцсон туршлагатай. Харин бусад тоглогчдын хувьд анх удаагаа Нэгдсэн Улсынхаа шигшээ багт багтан ДАШТ-д оролцох гэж байна. Хамгийн сүүлд Торонто Рэпторс багийн К.Лаури бэртлийн улмаас шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасагдсан. Уг нь Г.Попович Хятад-2019 ДАШТ-д оролцох багтаа Ж.Харден, Д.Лиллард, Ж.Уолл, К.Пол, К.Леонард, К.Томпсон, Р.Уэстбрүүз, Э.Дэвис, К.Лау, Л.Жеймс, К.Ирвинг, К.Дюрант, С.Карри, Д.Казинс, Ж.Батлер …нарын тоглогчдыг дуудсан боловч тоглогчид ээлж дараалан шигшээ багтаа тоглох боломжгүй гэдгээ мэдэгдсээр 15 тоглогчтой үлдээд байна. Эдгээр тоглогчдоос 3 нь гэртээ үлдэж үлдсэн тамирчид нь шигшээ багийнхаа хамтаар Хятадад ирнэ.

К.Уокер, Д.Митчел, К.Миддлетон, К.Кузма, М.Смарт, Ж.Браун…нараас бүрдсэн Г.Поповичийн баг ДАШТ-ий аваргын алтан медалиа хамгаална гэдэг тун хүнд байж магадгүй байгаа. Хамгийн сүүлд АНУ-ын шигшээ баг 2002 оны ДАШТ-ээс медальгүй хоцорч байсан. Хэсэгтээ Турктэй хийх тоглолт тэдний чанар чансааг харуулах болов уу? Япон болон Чехийн шигшээ багуудад хожигдохгүй байх. Харин дараагийн даваанууддаа хэрхэх нь тун эргэлзээтэй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж