“Аpple” компани өнгөрсөн зургадугаар сард 2015 оны есдүгээр сараас 2017 оны хоёрдугаар сарын хооронд худалдаанд гарсан, 15 инчийн дэлгэцтэй MacBook Pro зөөврийн компьютеруудын батарей дэлбэрэх магадлалтай тул эргүүлэн татаж буйгаа мэдэгдсэн билээ.
Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан АНУ-ын Холбооны Нисэхийн Удирдах газар (FAA) өнгөрсөн Мягмар гаригт MacBook Pro зөөврийн компьютерүүдийг онгоцоор тээвэрлэхийг хориглосон шийдвэр гаргаснаа зарлаж, томоохон авиа компаниудад танилцуулсан байна.
“Bloomberg”-ийн мэдээлснээр, тус улсын агаарын тээврийн дөрвөн компани Холбооны Нисэхийн Удирдах газрын дээрх шийдвэрийг хэдийнэ дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд эдгээр төхөөрөмжийн тээвэрлэлтэд сайтар хяналт тавьж буй аж.
"Apple"-ийн зарим зөөврийн компьютер онгоцоор тээвэрлэхийг хориглосон анхны бүтээгдэхүүн биш. Өнгөрсөн 2016 онд зорчигчдын халаасанд байсан утасны баттерей дэлбэрсэн хэд хэдэн тохиолдол гарсны улмаас “Samsung’s Galaxy Note 7”-г онгоцоор тээвэрлэхийг хориглож байв.
Эх сурвалж: THE HILL
Холбоотой мэдээ