Япон: Хэт халалтын улмаас 23 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Япон: Хэт халалтын улмаас 23 хүн нас баржээ

Япон: Хэт халалтын улмаас 23 хүн нас баржээ

Япон улсад хэт халсны улмаас долоо хоногийн дотор 23 хүн нас баржээ. Мөн энэ хугацаанд тус улсад 13 мянга орчим хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлснээр зарим бүс нутагт агаарын температур 39 хүртэлх хэмд хүрч, халж байгаа аж.

Хэт халалтын улмаас бие нь тавгүйрхсэн, амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь өндөр настай иргэд ба тэдгээрийн зарим нь цахилгааны төлбөрөө төлж дийлэхгүйн улмаас агааржуулагчаа ажиллуулахгүй байж байгаад бие нь муудаж эмнэлгийн байгууллагад ханддаг аж. Хэт халалттай холбоотойгоор удаан хугацаагаар наранд ил явахгүй байх, илүү их шингэн зүйл ууж байхыг эрх баригчид ард иргэдэд уриалжээ.

Энэхүү хэт халалт нь ирэх жил Токио хотноо зохион байгуулагдах Зуны олимпийн наадмын зохион байгуулалтад ч сөргөөр нөлөөлөхөөр байгаа юм. Тиймээс зарим уралдаан тэмцээнүүдийн эхлэх цагийг урагшлуулаад байгаа билээ.

Эх сурвалж: TASS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж