Трамп Хятадад ногдуулах татвараа хойшлуулжээ | News.MN

Трамп Хятадад ногдуулах татвараа хойшлуулжээ

Трамп Хятадад ногдуулах татвараа хойшлуулжээ

Трамп Хятадад ногдуулах татвараа хойшлуулжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын 300 тэрбум ам.долларын бараанд 10 хувийн татвар оноох шийдвэр гаргаад байсан билээ.

Харин өчигдөр /2019.08.13/ тус улсын Худалдааны төлөөлөгчийн газраас татвар нэмэх хугацааг түр хойшлуулах болсныг зарлав. Хэрэв дээрх шийдвэр хэрэгжсэн бол Хятадын бүх бараа АНУ-руу орохдоо татвартай болох байв.

Ирэх сарын 1-нээс хэрэгжих байсан татвар арванхоёрдугаар сарын 15 хүртэл хойшилсон байна. Татвартай бүтээгдэхүүнүүдэд гар утас, зөөврийн комьютер, видео тоглоомын консул, компьютерын дэлгэц, зарим төрлийн гутал, бэлэн хувцас багтжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа татварыг ийнхүү хойшлуулсан шалтгаанаа Америкчуудын Зул сарын баярын худалдаа наймаанд сөрөг нөлөө үзүүлж магадгүй учир ингэж шийдвэрлэсэн гэж тайлбарласан байна.

Ажиглагчид АНУ татвараа хойшлуулсан явдал нь хоёр улсын хооронд өрнөөд буй худалдааны дайныг түр хугацаанд намжааж буй, Хятадын талын шийдлийг хүлээж буй явдал гэж харж байгаа аж.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж