МАН-д зүрх зориг алга | News.MN
МАН-д зүрх зориг алга

Улаанбаатар хотын авто машины түгжрэлийг сааруулахын тулд бүсчлэлд хувааж татвар, торгуулиа төлөөгүй жолооч нарыг “А” бүс рүү нэвтрүүлэхгүй байх зэрэг арга хэмжээг маргаашнаас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан ч буцжээ.

Хотын захиргаанаас бүсчлэлээс ухарсан шалтгаанаа иргэдийн олонх нь дэмжээгүй гэж тайлбарлаж буй юм. Товчхондоо бол МАН ирэх жилийн сонгуульд үсгүй болтлоо “хусуулна” гэхээс айсан хэрэг л дээ.

Үнэнийг хэлэхэд бүсчлэлийг хэрэгжүүлсэн ч “хусуулна”, хэрэгжүүлээгүй ч ялагдана гэдгээ эртхэн мэдрээд хувь заяатайгаа эвлэрсэн нь дээр байгаа юм.

УИХ-д суугаа хууль тогтоогчид нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл хумсалж, ширэн нүүрлэж суухад толгойг нь илээд дахиад сонгодог сонгогч хаа байх билээ. Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулснаас болж, авлигачид яаж ялаас мултрав. 10 мянган ам.доллар оймсноосоо гаргаж ирээд л төрийн албыг яаж арилждаг болохыг бултаараа харсан. Дарханы замыг шинэчлэнэ гэж хуу татаж хаяад юу болов, түр зам нь шаардлага хангахгүй бороо орох бүрийд жолооч нар үгээ барж явна. Махны үнийг тэнгэрт гаргасан. Гэтэл авдаг цалин, тэтгэвэр нь махаа хүчрэхгүй болгосон.

Хуучин цагт МАН-д улс эх орны эрх ашигт нийцэж байвал ялагдсан ч хамаагүй гээд зүрх зоригтой шийдвэр гаргадаг лидерүүд байж, одоо бол хувийн эрх ашгаа л илүүд үзсэн, ажил ч хийж чаддаггүй нь олширчээ. Тэгсэн хэрнээ нэг их олигархуудтай тэмцэж байгаа царай гарган сүрийг үзүүлнэ.

Ард түмэн хар, цагааныг ялгадаг болчихоод байна шүү, худлаа сүр үзүүлж, сэлэм хуйлдаг жүжгээ зогсоохгүй бол тараа улам таниулаад доог шоог болж, гүйцэх нь.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat 2019-08-14 103.9.90.130

Нийслэл хотод төрийн ажил, уялдаа холбоо үнэхээр байхгүй болжээ. Нэг нөхөр гэнэт гарч ирээд л том том шаагаад байсан. Тэр асуудлаа Нийслэлийн Хурал, хотын удирдлагаараа хэлэлцүүлсэн юм уу, үгүй юу бүү мэд. Дуртай нь дуртай юмаа ярьдаг болж дээ.

Avatar

Зочин 2019-08-14 83.251.83.0

Ugaasaa zorig gj bhgui Harin nuuts horon dald muu yumandaa l sain

Avatar

Зочин 2019-08-14 103.26.193.207

Энэ махны асуудал арай дэндлээ. х*******н махны үйлдвэрүүдийг хаагаачээ

Avatar

Зочин 2019-08-14 103.229.122.197

HOROL JOSHNOGO DOLOJ HOLO OLJ IDHE BOLIOCHEE

Avatar

МАНАНтай сайт 2019-08-14 119.40.98.162

Иймэрхүү үед энэ сайтуудын хэн нь хэний угшлынх вэ гэдэг нь илүү тодрох юм даа.

Avatar

зочин 2019-08-14 202.9.43.83

АН намын хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд зөв л байсан байна шдэ . Муу нэртэй дультраа Фортун , гудамж төсөл санаачлаа биз дээ ??? !! .

Avatar

Зочин 2019-08-14 119.40.99.50

Tegeed ardchilsan nam yalah yum uu haha

Avatar

Зочин 2019-08-14 72.52.87.90

АН Ч АДИЛХАН Ш ДЭЭ, АЖИЛ ОЛДОХГҮЙ МОНГОЛД ТЭТГЭВРИЙН НАСЫГ ЭД НАР Л НЭМСЭН БИЗ ДЭЭ,,,,2020 ОНД АНХААРЧ САНАЛАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ,,,,

Avatar

Зочин 2019-08-14 122.201.22.167

АН, МАН адилхан даа.Гэхдээ АН нь арай зоригтой юм хийдэг.Идсэн ч хагас хугасыг нь улс оронд зориулж юм хийдэг. МАН бол ээ бүү үзэгд.Энэ 64 нь өлөн гэж яанаа.Ард түмний боломжийг хуу хамж бна ш дээ.

Avatar

Зочин 2019-08-14 202.9.43.91

МАН-ынхан аргагүй дэээ хөөрхий. Хоролмаа мэтийн хүмүүс харлуулаад байхад зүрх зориг гэж байхгүй болно шүү дээ

Avatar

Зочин 2019-08-14 202.131.245.243

Г.ХОРОЛмаа аймаар хатгаасдсан. ккккккк

Avatar

Зочин 2019-08-14 202.9.43.91

АН-ынхан болон МАНАН-гийн бүлэглэл энэ засгийн газар болон парламентыг ажлыг нь хийлгэхгүй гоочлоод бас гүжирдээд байхад яаж ажил хийх вэ дээ.

Avatar

Сүр 2019-08-14 202.131.243.186

Битгий солиороод бай.

Avatar

Зочин 2019-08-14 202.9.43.91

Оймсноосоо 10 мянагн доллар гаргадаг нөхөр чинь АН-ын гишүүн байсан гэж хүмүүс ярих юм.МАНАН-гийн хөлсний юм бичдэг сэтгүүлж нэртэй хүмүүс их байна даа.

Avatar

зочин 2019-08-14 202.9.43.83

МАН -ын гишүүн байсан гэж хүмүүс ярих юм .

Avatar

Зочин 2019-08-14 202.9.42.235

Бидда минь хэний гишүүн бсан ч чамд падгүй

Avatar

Зочин 2019-08-14 202.179.27.8

МАН-ын засгийн үед АН-ын гишүү ийм том албанд ацаараа байхавдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж