Иргэдийн санал хаягласан эздэдээ хүрдэг үү?

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Иргэдийн санал хаягласан эздэдээ хүрдэг үү?

Иргэдийн санал хаягласан эздэдээ хүрдэг үү?

Монгол улсын Засгийн газар иргэдийн санал бодлыг сонсох үүднээс Олон нийттэй харилцах 11-11 төвийг нээгээд удаж буй. Уг төвийн 11-11.mn цахим сайтад орж үзэхэд сүүлийн долоо хоногийн байдлаар 78 дуудлага, 10 цахим шуудан, 6 биеэр ирж уулзсан тохиолдол бүртгэгджээ.

Иргэдийн санал хүсэлтээс дурдвал:

№1908090555 Гашуун сухайтын боомтод нүүрс тээвэр хийдэг. Пүүний мөнгө, ковошын мөнгө гэж мэтээр маш ихээр мөнгө нэхэмжилж байгаа боловч талбайгаа услахгүй битүү шороон дундуур жолоочдыг зорчуулж байна. Энэ асуудалд арга хэмжээ авч өгнө үү.

№1908092177 Баянгол дүүргийн Хос өргөө 2 хотхоны хогийг ачихгүй байгаа тул орчин маш ихээр бохирдож, өмхий самхай үнэр үнэртэж оршин суугчдын эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байна. Арга хэмжээ авна уу.

№1908130046 Өнөөдөр таксинд сууж явж байгаад утсаа алдсан юм. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах дэслэгч Аззаяад талархал илэрхийлэх гэсэн юм. Түргэн шуурхай арга хэмжээ авч миний утсыг олж өгсөнд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Ажлын өндөр амжилт хүсье. Үүнийг цааш нь уламжилж өгнө үү.

№1908092681 Баянгол дүүргийн 11-р хорооны 77-р байрны дээврээс бороо орж байх үед шүүрэн шанага шиг ус гоожиж байна. Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газар утсаа авахгүй байна. Тус байрны дээврийн асуудлыг яаралтай шалгаж өгнө үү.

№1908125818 Налайх дүүргийн Чимэг шүдний эмнэлэг "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" аяны хүрээнд хүүхдэд эмчилгээ үйлчилгээ хийхгүй байна. Арга хэмжээ авна уу.

Энэ мэтчилэн уг төвд өдөрт дунджаар 4-8 хандалт иржээ.  Иргэдийн ирүүлсэн санал гомдлын ихэнх хувь нь арга хэмжээ авч, шалгаж өгнө үү гэсэн хүсэлтүүд байна. Эдгээр иргэдийн санал, хүсэлтүүд хаягласан эзэндээ хүрч, холбогдох шатны хүмүүс арга хэмжээ авдаг эсэх нь эргэлзээтэй. Уг нь энэ төвийн ажилтнууд иргэдийн саналыг хүлээж аваад, хариу мэдэгдлийг доор нь илгээдэг бол илүү үр дүнтэй байх юм. “Олон нийттэй харилцах төв”-ийн энэхүү цахим хуудсанд Төрийн байгууллагуудын хийх ажлын дэс дараалал уг нь бэлээхэн харагдаж байна даа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж