Германд суралцах залууст зөвлөгөө өгөв

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Германд суралцах залууст зөвлөгөө өгөв

Германд суралцах залууст зөвлөгөө өгөв

Герман улсын Берлин дэх Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбоо “МАS Berlin"-ий зүгээс Германд суралцах сонирхолтой оюутан, залуучууддаа зориулж өнөөдөр /2019.08.14/ "Германд хэрхэн суралцах вэ?" ээлжит өдөрлөгөө зохион байгууллаа.

Уг холбоо нь анх Герман улсад хэрхэн суралцахаа мэдэхгүй Монгол хүүхдүүдэд мэдээлэл өгөх, цаашлаад туслан хөтлөх гэсэн зорилгоор байгуулагдаж байсан бөгөөд энэ удаагийн сургалт нь тус холбооны зүгээс явуулж буй 3 дахь удаагийн арга хэмжээ аж.

Өнөөдрийн өдөрлөгт Герман улсын боловсролын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын төлөөлөгчдийг урьж оролцуулан, Герман улсад сурахын давуу талууд болон хэрхэн суралцах боломжтой талаар мэдээлэл олгохыг зорьжээ.

Герман улс нь оюутан, залуусыг мэдлэг, боловсролыг үнэ төлбөргүй хүртэх ёстой гэж үздэг байна. Өнөөдрийн байдлаар тус улсад Монголоос 2000-аад оюутан суралцдаг.

Өдөрлөгт хамрагдахаар маш олон хүүхэд, залуус ирсэн байсан байгаа бөгөөд тус үйл ажиллагаанд оролцсон хүүхдүүдтэйгээ холбоо тогтоож дараагийн удаа зохион байгуулах After Networking Event-дээ ч уулзахаар төлөвлөөд байна хэмээн тус холбооны гишүүн Н.Номин-Эрдэнэ хэллээ.

Э.БАГЛААЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж