Ш.Энхийн-Од Ази тивийн өсвөрийн шилдэг тамирчдын кэмпэд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Ш.Энхийн-Од Ази тивийн өсвөрийн шилдэг тамирчдын кэмпэд оролцож байна

Ш.Энхийн-Од Ази тивийн өсвөрийн шилдэг тамирчдын кэмпэд оролцож байна

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од бол Монголын сагсан бөмбөгийн шинэ од. Тэрбээр наймдугаар сарын 12-18-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулж буй өсвөрийн шилдэг тамирчдын Ази тивийн цугларалтад Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа ажээ.

Дэлхийн мэргэжлийн сагсан бөмбөгийн ноён оргил “NBA”, улс бүрийн бахархал болсон шигшээ багуудын тэмцээнүүдийг зохион байгуулж олон улсад сагсан бөмбөгийг хөгжүүлэх төв байгууллага болох "Олон улсын сагсан бөмбөгийн холбоо-FIBA" хамтран өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын дунд "Basketball without borders” хөтөлбөр, кэмпийг зохион байгуулдаг байна.

Энэхүү кэмпэд “NBA”-гийн тоглогчид болон шилдэг дасгалжуулагчид оролцон улс бүрээс шалгарсан залуу шилдэг тамирчдад өөрсдийн туршлагаасаа хуваалцдаг нэр хүндтэй арга хэмжээ юм. Энэ удаагийн арга хэмжээнд “NBA”-гийн домогт холбон тоглогчдын нэг Sam Cassel тэргүүтэй тоглогчид Японд хүрэлцэн ирэх гэнэ.

Улаанбаатар хотноо өнгөрөгч зургадугаар сард зохион байгуулсан "FIBA 3×3 U18 World Cup"-д Монгол Улсын баг амжилттай оролцож, Ш. Энхийн-Од Олон улсын түвшинд “FIBA”-гийн мэргэжилтнүүдийн анхааралд өртөн энэ кэмпэд оролцох урилгыг гардан авчээ. Ш. Энхийн-Одын хувьд 3×3 шигшээ багтайгаа бэлтгэлээ хангаж байгаа ба “Basketball without borders” хөтөлбөрт хамрагдаж ирэнгүүтээ Малайз улсын Сибержаяа хотод болох “FIBA 3×3 U18 Asia Cup”-д эх орноо төлөөлөн оролцох юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж