Хонгконгод буй иргэд хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Хонгконгод буй иргэд хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг анхааруулав

Хонгконгод буй иргэд хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг анхааруулав

Гадаад харилцааны яамны Консулын газрын зүгээс Хонгконгоор дамжин өнгөрөх болон тус бүс нутагт аялахаар төлөвлөж буй иргэд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.

Өнөөдрийн байдлаар, Хонгконгийн иргэний агаарын тээврийн зарим компанийн үйлдвэрчний холбоо ажил хаялтад нэгдсэнээс болж, 04.00 цагаас эхлэн 230 орчим нислэг саатаж, цуцлагджээ.

Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид Хонгконгийн Admiralty, Mong Kok, Shatin, Tai Po, Tsuen Wan, Wong Tai Sin, Tuen Mun зэрэг долоон дүүрэгт жагсаал цуглаан зохион байгуулж байна. Үүнээс үүдэн хэд хэдэн чиглэлийн метро болон автобуснууд хөдөлгөөнөө түр зогсоожээ. Жагсаал цуглаан улам олширч, эмх замбараагүй байдал үүсч, мөргөлдөөн гарч эхэлсэн тул иргэд жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх, хүмүүс олноор цугласан газраас хол байх, аль болох хар, цагаан хувцас өмсөхгүй байхыг зөвлөж байна.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж