Замын бүсчлэлийг хэрэгжүүлэхээ больжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Замын бүсчлэлийг хэрэгжүүлэхээ больжээ

Замын бүсчлэлийг хэрэгжүүлэхээ больжээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор замыг гурван бүсчлэлд хуваах зохицуулалтыг үе шаттайгаар наймдугаар сарын 15-наас хэрэгжүүлнэ гэдгийг албаныхан мэдээлж байсан. Ингэснээр хотын “А”, “В” бүсэд зөрчилтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар,  нэвтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх ажлыг төлөвлөж байсан юм. Гэвч энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээ больсон гэдгийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Энэ талаар тус газрын мэргэжилтэн Г.Саруулаас тодруулсан юм. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр наймдугаар сарын 2-нд авто замын бүсчилсэн зохицуулалтын ажлын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан. Уг хурлаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан  “Наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл иргэдээс олон хувилбарт санал асуулга авч, мэдээлэл түгээх ажлыг хийж, эргээд танилцуул” гэсэн. Үүний дагуу иргэдээс хэд хэдэн хувилбарт санал асуулгыг авч байна. Өнөөдрийн байдлаар санал асуулгад оролцсон иргэдийн 65 орчим хувь нь дэмжихгүй байгаа учраас замын бүсчлэлийн зохицуулалтыг өөрчилж, өөр зохицуулалт хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Тодорхой шинэ шийдэл гарсны дараа нэгдсэн байдлаар иргэдэд мэдээлэл өгөөд явна” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж