БНХАУ-ын зүүн хойд бүсийн хамгийн том Лиао Нин мужийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 08-р сарын 15-18-ний өдрүүдэд Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд 3 дахь жилдээ болох гэж байна.
Лиао Нин муж нь Хятад улсын зүүн хойд бүс нутгийн хамгийн өмнөд хэсэгт байрладаг. Зүүн хойд бүс нутгийн цорын ганц далайд гарцтай муж юм. Лиао Нин муж нь халуун дулаан уур амьсгалтай цаг агаарын бүсд ордог ба Хятад улсын тариа будааны гол тариалалтын бүс нутаг ба мал аж ахуй, загас, сайн чанарын жимс жимсгэнэ болон олон төрлийн онцлог бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон муж юм. Тус мужид 14 дагавар хот, 100 гаруй жижиг хот дүүрэг байдаг ба нийт 42,710,000 хүн амтай.
Энэхүү үзэсгэлэнд
- Хувцас
- Гэр ахуй
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Лиао Нин мужийн байгууллагууд оролцоно.
Лиоа Нин мужийн бараа бүтээгдэхүүнтэй танилцаж гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байна.
Дашрамд дуулгахад үзэсгэлэн 8-р сарын 15-аас 18-ний өдрийг дуустал өглөө 10.00-аас оройн 19.00 цаг хүртэл 4 хоногийн турш үргэлжилнэ.
Холбоотой мэдээ