Дэлхийн алдартай загварын агентлагууд БНХАУ-аас уучлалт гуйжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн алдартай загварын агентлагууд БНХАУ-аас уучлалт гуйжээ

Дэлхийн алдартай загварын агентлагууд БНХАУ-аас уучлалт гуйжээ

Дэлхийд алдартай Versace, Givenchy, Coach зэрэг загварын агентлаг БНХАУ-аас уучлалт гуйжээ. Тус компаниуд “Тайвань, Хонгконг, Макао зэрэг улсыг тусгаар тогтносон улс” гэсэн бичигтэй футболк худалдаанд гаргасан нь БНХАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулсан, тусгаар тогтнолыг нь үл хүндэтгэсэн үйлдэл болсон тул Weibo-р дамжуулан албан ёсоор уучлалт гуйсан байна.

“Энэ бол манай компанийн хариуцлагагүй үйлдэл байлаа. Бид болсон үйл явдалд гүнээ харамсч байна” – гэж Versace уучлалт гуйжээ. Ингэхдээ тэд “Бид БНХАУ-д хайртай, тус улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэдэг” гэжээ.

Versace шинэ футболкоо худалдаанаас татсан бөгөөд бүгдийг нь устгалд оруулсан гэв.

Мөн Versace брэндийн нүүр царай, БНХАУ-ын жүжигчин Ян Ми “Versace"–ийн үйлдэл нь эх орных нь тусгаар тогтнолд аюул учруулж байна” хэмээн мэдэгдэж, загварын агентлагтай холбоогоо тасалжээ.

Гэхдээ Versace Хятадын бодлоготой холбоотой асуудалд шүүмжлэлд өртөөд буй гаднын ганц компани биш.

Givenchy загварын агентлаг мөн Хонгконг болон Тайвань тусгаар тогтносон улс хэмээх бичигтэй футболк худалдаанд гаргасандаа уучлалт гуйжээ. Дээрх футболк худалдаанд гарсан даруйдаа хятадуудын дургүйцлийг хүргэж, Givenchy болон Coach брэндийг бойкотолсон.

Тус брэндийн нүүр царай болсон TFBoys хамтлагийн гишүүн Жексон Ли дээрх үйл явдлаас болоод Givenchy-тэй хамтын ажиллагаагаа цуцалж буйгаа Weibo-р мэдэгдэв.

Мөн Coach нүүр царай болсон супер загвар өмсөгч Лю Вэнь нь харилцаа холбоогоо тасалж буйгаа мэдэгджээ.

Дээрх загварын агентлагаас гадна Бразилийн зар сурталчилгааны агентлаг F/Nanza Saatchi & Saatchi дөрөвдүгээр сард интернетэд зөрчилдөөнтэй бүсэд ажиллаж буй хүмүүсийн талаарх зураг, видео бичлэг байршуулж байсан удаатай. Тэрхүү видео бичлэг нь 1989 онд  Тяньаньмэнь талбайд болсон эсэргүүцлийн жагсаалын тухай байв. Бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсны дараахан хятадын Weibo сүлжээ тэрхүү бичлэгийг үзэхийг хориглож, хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг иргэдэд сануулжээ.

Мөн арваннэгдүгээр сард БНХАУ-ын цахим худалдааны бизнес эрхлэгчид Dolce & Gabbana брэндийн бүтээгдэхүүнийг борлуулахаас татгалзав. Тус компанийн зар сурталчилгааны бичлэгт хятадын загвар өмсөгч савхаар итали хоол идэж байгаа нь тус улсын уламжлалт соёлыг доромжилсон хэрэгт унажээ.

Үүний зэрэгцээ, өнгөрсөн 2018 оны нэгдүгээр сард АНУ-ын авиа компани Delta Airlines цахим хуудсандаа Тайвань болон Төвдийг тусгаар тогтносон улс хэмээх жагсаалтдаа оруулсан байсандаа Бээжингээс уучлалт гуйжээ.

А.АНИР

Эх сурвалж:Forbes

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж