Зорчих хэсгийн зам эвдэрч, түгжрэл үүсгэж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Зорчих хэсгийн зам эвдэрч, түгжрэл үүсгэж байна

Зорчих хэсгийн зам эвдэрч, түгжрэл үүсгэж байна

Ойрын өдрүүдийн үргэлжилсэн борооны улмаас Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 50 дугаар сургуулийн баруун талын зорчих хэсэгт зам эвдэрчээ. Ойр ойрхон нүх үүссэн учраас замаар автомашин зорчиход хүндрэлтэй, түгжрэл ихтэй байгаа талаар иргэд ярьж байна.

Саяхан Чингүүнжавын гудамжинд мөн ийм нүх үүсэж, бүр замын хучлага хүртэл урсаж байв. Хэсэгхэн хугацаанд үргэлжлэх борооны ая даадаггүй эдгээр замуудаа хэзээ засварлах вэ?  Монголчууд бид зам барихдаа ус зайлуулах шугам тавьдаггүйн уршгийг энэ зуны бороо мэдрүүлсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж