Австралийн оролцогч Мик Фаннинг аварга загасаас мултарчээ

Хуучирсан мэдээ: 2015.07.20-нд нийтлэгдсэн

Австралийн оролцогч Мик Фаннинг аварга загасаас мултарчээ

 

Өмнөд Африкт болж буй сёрфингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр аварга загас хүн рүү дайрчээ. Австралийн оролцогч Мик Фаннинг аварга загастай тэмцэж эсэн мэнд гарснаар барахгүй хоёрдугаар байранд шалгарсан байна.

Тэрээр аврага загас дайрах үед сэлж зугтаах гэж байсан ч бодлоо өөрчлөн нуруун дээр нь авирч гарсан гэнэ. Мик Фаннингийг аварга загастай тулалдаж байгааг телевизээр шууд дамжуулан үзүүлжээ. Микийн ээж Элизабет хэлэхдээ 17 жилийн өмнө нас барсан ах нь түүнийг харж, хамгаалсан байх гэжээ.

Мик Фаннин сёрфингийн тэмцээнд гурван удаа дэлхийн аврага цолыг хүртсэн нэгэн юм.

Эх сурвалж: Miami Herald

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж