Иргэд ам сайтай байна

Хуучирсан мэдээ: 2015.07.20-нд нийтлэгдсэн

Монголын орчин үеийн худалдааны төвийн
шинэ дүр төрх Оргил Налайх

Хэрэглэгчдэд баталгаат бүтээгдэхүүн, хямд үнэ, өргөн сонголтоороо танил болсон Оргил худалдааны төв Налайхын замд шинэ салбараа нээсэн нь олон нийтийн зүгээс өндөр үнэлэлт авч, иргэд ам сайтай байна. Улаанбаатар хотын гадна орших хот хоорондын хамгийн том супермаркет болоод байгаа тус худалдааны төв нь орчин үеийн худалдааны төвийн стандартаар тав тухтай үйлчлүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлж чаджээ. Жишээлбэл гадна талбайдаа 300 автомашины зогсоолтой ба том оврын ачааны машины зогсоолын хэсгийг хүртэл багтааж өгсөн байна. Ингэснээр бүх төрлийн суудлын автомашин, том оврын ачааны машинаас гадна хот хоорондын тээвэр, гадаад болон дотоодын аялагч жуулчдын автобус зэрэг зорин ирэгсдийг бүгдийг хүлээн авах хүчин чадалтай болж зогсоолын асуудлыг бүрэн шийдвэрлэжээ. Бас нэгэн дурьдахгүй өнгөрөх аргагүй зүйл бол Оргил худалдааны төв нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ердийн ариун цэврийн өрөөнөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай ариун цэврийн өрөө, нялх хүүхдэд зориулсан асаргаа арчилгааны хэсгүүдийг орчин үеийн шийдлээр шийдэж өгсөн юм.Энэ нь хөдөө орон нутгын зорчигчид болон агаар салхинд гарч амарч байгаа хүмүүст хамгийн их хэрэгцээтэй зүйлийн нэг болж чаджээ.

Оргил хүнсний сүлжээ нь чанартай бүтээгдэхүүн, өргөн сонголт, хямд үнэ, найрсаг үйлчилгээг хэрэглэгчиддээ нэг дороос хүргэхээр зорин ажилладаг. Энэ ч утгаараа шинээр нээгдсэн Оргил Налайх худалдааны төв нь Оргил хүнсний сүлжээний бусад дэлгүүрүүдтэй адил үнээр бүх бүтээгдэхүүнээ худалдаалах юм. Цагийн хуваарийн хувьд өглөөний 09:00 цагаас үдшийн 23:00 цаг хүртэл ажиллах ба гадаад талбай, машины зогсоол зэрэг орчин тойрныг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгосноор аюулгүй, тав тухтай байдлыг хангаж чадсан байна.. Оргил Налайх худалдааны төв нь ийнхүү өнөөгийн хөгжиж буй нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч, цогцоор нь шинэ бүтээн байгуулалтыг хийсэн байна гэж иргэд талархалтай хандаж байгаа аж.

Налайх дүүрэг нь Налайх хот болон өргөжих шийдвэр батлагдаад байгаа энэ үед ирээдүйн шинэ хотын эхлэл болж Оргил супермаркет үүдээ нээсэн нь Налайх дүүргийн иргэд, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймаг гээд орон нутгийг зорих хүн бүрт болон Тэрэлжийн аялал жуулчлалын бүс, орон нутагт амрахаар зорчигчдод хотын түгжрэлээс гадуур хүнс болон хэрэгцээт бүх зүйлсээ бэлтгэх, тав тухтай үйлчлүүлэх боломжийг бий болгож чаджээ.

Та ч гэсэн хотын түгжрэлээс гадуур, үйлчлүүлэх тав тухыг дээд зэргээр хангасан Оргил Налайх худалдааны төвийг зорьж хүнс, бичиг хэрэгсэл, гэр ахуй, хүүхдийн тоглоомын тасаг, амралт аяллын хэрэгслүүд гээд өргөн хэрэглээний бүх бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой. Та бүхэн Оргил Налайх салбартай холбогдохыг хүсвэл: 77323034; 88103799 дугаарт хандаж болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж