Зөгийчид балаа хураагаад завгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Зөгийчид балаа хураагаад завгүй

Зөгийчид балаа хураагаад завгүй

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Халамжийн үйлчилгээний газартай хамтран Мөрөн, Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант сумын 43 өрхөд “Зөгий” төсөл хэрэгжүүлж эхэлжээ.

“Зөгий” төсөлд орлого багатай өрхүүдийг хамруулж, 5 хүртэлх сая төгрөгийн 3 жилийн хугацаатай хүүгүй зээл олгосон юм байна. Энэ нь гарааны зээл гэж ойлгож болох аж. Ингэхдээ Казахстан улсаас 430 бүл зөгий авчирч өрх бүрт 10 бүл зөгий олгож, 3-4 удаагийн сургалт хийжээ. Сарын өмнө эхэлсэн төсөл үр дүнгээ өгч, зөгийчид анхны балаа өчигдөр хураан авсан байна. Зөгийн бал нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой. Зээл хүүгүй тул буцаан төлөхөд дарамт учрахгүй гэж зөгийчид хэлж байна.

Орон нутагт ажлын байр олддоггүйгээс эмэгтэйчүүд өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байдаг аж.  "Зөгий" төсөл хэрэгжсэнээр ажлын байр 50 орчмоор нэмэгдээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж