Украины баруун өмнөд хэсгийн Одесса мужийн захирагчаар Гүржийн экс ерөнхийлөгч Михаил Саакашвили томилогдоод буй. Тэгвэл түүний орлогчийн суудалд ОХУ-ын ерөнхий сайд агсан Егор Гайдарын охин Мариа нэр дэвшжээ.
Мариа Гайдар Украинд төрийн албан тушаалд очихын тулд иргэншлээ солих шаардлагатай аж. Гэхдээ Мариа Гайдарын Крымын хойгийн талаарх үзэл бодолдоо үнэнч бус байдал хэвлэлийнхний бай болж байна. Нэр дэвшигч болохоосоо өмнө Мариа Крым бол ОХУ-ын нэг хэсэг хэмээн мэдэгдэж байсан бол хожим нь эсрэг зүйл ярьжээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын Киров мужийн захирагч Никита Белях Мариаг “алдаа гаргалаа” хэмээн шүүмжилсэн байна. Мариагийн эцэг Егор Гайдар өмнө нь Киров мужийн захирагчийн орлогчоор ажиллаж явсан аж.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА