АНУ-ын шүүх украин эмэгтэйд 20 жилийн хорих ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

АНУ-ын шүүх украин эмэгтэйд 20 жилийн хорих ял оноожээ

АНУ-ын шүүх украин эмэгтэйд 20 жилийн хорих ял оноожээ

Нью-Йоркт өнгөрсөн мягмар гаригт Украины иргэн Алена Каличенкод холбогдох хэргийн шүүх хурал болж, хүүхдийг бэлгийн мөлжлөгт оруулж, улмаар хүүхдийн порно бичлэг хийсэн хэрэгт гэм буруутай болохыг нь тогтоон, 20 жилийн хорих ял оноосон байна. Энэ тухай Нью-Йоркийн Зүүн дүүргийн прокурорын газраас Мягмар гаригт гаргасан мэдэгдэлд дурджээ.

Тус мэдэгдэлд “Мягмар гариг (2019.08.13)-т Айслип хотын холбооны шүүх Украины иргэн Алена Каличенко 2016 оны дөрөвдүгээр сард бага насны хүүхдийг АНУ-д хүргэх зорилгоор авч яван, бэлгийн мөлжлөгт оруулж, садар самуунд уруу татсан бичлэг хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсний дараа 20 жилийн ял оноолоо” гэж тэмдэглэсэн байна.

Прокурорын газраас “Украин эмэгтэйг ялаа эдэлснийх нь дараа эх орноосоо албадан гаргана” гэж мэдэгджээ. Каличенког 2014 оны долдугаар сард АНУ руу аялах үеэр нь баривчилсан байна. Тэрбээр 2012 оны дөрөвдүгээр сараас 2012 оны арваннэгдүгээр сар хүртэл хоёр настай охиныг оролцуулан 46 порно бичлэг хийжээ. Тус видео бичлэгийг Лонг-Айландад байрлах Смиттаун хотын оршин суугч Жозеф Валерио захиалсан аж. Хэдэн мянган ам.доллар амласны дагуу Каличенко бичлэгийг цахим шуудангаар түүн рүү илгээсэн байна.

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд 2014 оны нэгдүгээр сард Валериогийн гэрт нэгжлэг хийж, хүүхдийг садар самуунд уруу татаж, порно бичлэг хийдэг тоног төхөөрөмж, дэлгэрэнгүй мэдээлэл олж авчээ. Жозеф Валерио өмнө нь Каличенкогийн найз залуу байсан аж. Шүүхээс 2017 онд түүнд хүүхдийн порно бичлэг хийсэн хэрэгт гэм буруутай болохыг тогтоон, 60 жил шоронд хорих ял оноожээ.

Эх сурвалж: NEWS DAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж