ОХУ: Осол болсон тосгоноос иргэдийг нүүлгэх шийдвэрээ цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

ОХУ: Осол болсон тосгоноос иргэдийг нүүлгэх шийдвэрээ цуцалжээ

ОХУ: Осол болсон тосгоноос иргэдийг нүүлгэх шийдвэрээ цуцалжээ

ОХУ-ын Архангельск мужид байрладаг цэргийн баазад шинэ пуужин турших үеэр осол гарч, таван цөмийн мэргэжилтэн амиа алдсан явдал өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Энэхүү баазын ойролцоо орших Нёнокса тосгоны хэсэг оршин суугчдыг өнөөдрийн /2019.08.14/ дотор нүүлгэн шилжүүлэхээр болсон тухай орон нутгийн эрх баригчид мэдээлж байв. Харин энэхүү шийдвэрийг цуцалсан тухай TASS мэдээлжээ. Тус тосгонд цэргийн томоохон хэмжээний сургуулилалт болох гэж байсан ба тэрхүү сургуулилалт нь цуцлагдсан учир Нёнокса тосгоны иргэд орон гэрээсээ нүүх шаардлагагүй болжээ. Тосгоны иргэдийг аюулгүй байдлын үүднээс цэргийн сургуулилалт өндөрлөтөл түр нүүлгэн шилжүүлэх гэж байсан гэнэ.

Осол болсон газрын ойр орчимд цацраг туяаны хэмжээ түр хугацаанд хэвийн хэмжээнээс хэд дахин ихсээд буурсан тухай орон нутгийн Орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Мөн иргэд цацраг туяаны нөлөөг бууруулах үйлчилгээтэй иодыг олноор авч байгаа тухай тус хотын эмийн сангууд мэдээлжээ. Үүнээс гадна ослын газар ажилласан эмч нарын биеийн байдлыг Москвад авчирч хянуулсан ба эмч нартай болсон үйл явдлыг нууцлах гэрээ байгуулсан хэмээн TASS мэдээлсэн байна. Тиймээс ард иргэд болон гадны ажиглагчид тосгоноос иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг цацраг туяа тархсан гэсэн мэдээлэлтэй холбож байв.

Гадны мэргэжилтнүүд дээрх осол нь Орос улс цөмийн хөдөлгүүртэй далавчит пуужин турших үеэр болсон гэж таамаглаж байгаа ба ийм зэвсгийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн онд танилцуулж байсан юм. Харин тэрхүү шинэ зэвсэг нь АНУ-ын хамгаалалтын системийг нэвтлэх чадвартай гэж Путин ярьж байв. Үүний тулд пуужин дотор бага оврын цөмийн реактор байрлуулсан байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзсэн. ОХУ-ын талаас энэ талаарх мэдээллийг ихэд нууцалж байгаа  бөгөөд хэдий золгүй явдал болж мэргэжилтнүүдээ алдсан ч туршилтын ажиллагааг цааг үргэлжлүүлнэ гэж мэдээлээд байгаа юм.

Эх сурвалж: TASS, GUARDIAN,CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж