Шилдгүүд ээлж дараалан бүдэрсээр | News.MN

Шилдгүүд ээлж дараалан бүдэрсээр

Шилдгүүд ээлж дараалан бүдэрсээр

Шилдгүүд ээлж дараалан бүдэрсээр

АНУ-ын Охайо мужийн Цинциннати хотноо Цинциннати нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Тэмцээн эхнээсээ сонирхолтой болж байгаа бөгөөд нэг болон хоёрдугаар шатнаас шилдэг теннисчид өрсөлдөгч нартаа тахимаа өгч тэмцээнийг орхиж байна.

Тэмцээний мэдүүлэгт багтаад байсан С.Уилльямс хангалттай бэлэн бус байна гэсэн шалтгаанаар орхиод байгаа бол Испаний Г.Мугуруза эхний шатанд АНУ-ын М.Кейсэд, Германы А.Кербер Эстоний А.Контавейтэд хожигдсон бол Чех бүсгүй П.Квитова тэмцээний 2-р шатанд Грекийн М.Саккаритай тоглож 4-6, 6-2, 3-6 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв. Ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүлээд буй теннисчид бүгд Их Дуулга тэмцээний цомыг багадаа 2 удаа хүртсэн энэ цаг үеийн шилдэг теннисчид юм.

Одоогоор Э.Берти, Н.Осака, С.Халеп, Е.Свитолина, С.Стефэнс болон К.Плишкова мөн хуучны “од”-ууд болох М.Шарапова, В.Азаренка нарын теннисчид тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж