Ливерпүүл клубын дасгалжуулагч Ю.Клопп Стамбулын түүхээс илүүг бүтээхийг хүсэж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Ливерпүүл клубын дасгалжуулагч Ю.Клопп Стамбулын түүхээс илүүг бүтээхийг хүсэж байна

Ливерпүүл клубын дасгалжуулагч Ю.Клопп Стамбулын түүхээс илүүг бүтээхийг хүсэж байна

Өнөө шөнө Европын хөлбөмбөгийн супер цомын төлөөх тоглолт Турк улсын хамгийн том Стамбул хотын “Vodafone Park” цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ жилийн Европын супер цомын төлөө 2018-2019 оны аваргуудын лигийн аварга Ливерпүүл болон Европа лигийн аварга Челси клубууд тоглоно. Ливерпүүл клубын хувьд одоогоос 14 жилийн өмнө Турк улсын Стамбул хотноо АС Милан клубын эсрэг гайхалтай ялалт байгуулж аваргуудын лгийн цомыг хүртсэн байдаг. Тэгвэл энэхүү гайхамшигт үдшээс илүү ихийг өдгөөгийн Ливерпүүл клубын дасгалжуулагч Ю.Клопп хүсэж байна.

Тэрээр тэмцээний өмнөх хэвлэлийн хурлын үеэр Ю.Клопп “би Ливерпүүл клубын дэмжигчдийн хувьд Стамбул ямар онцгой болохыг мэднэ. 2005 оны хэн ч мартахгүй. Гэхдээ бид бол 2005 оны багаас өөр, бид бол 2019 оны баг. Стамбол бол хөлбөмбөгт зориулагдсан гайхалтай газар. Би Боруссиа Дортмунд клубтэй нэг удаа тоглон уур амьсгалыг нь мэдэрч байсан. Туркэд Ливерпүүл клубыг дэмжигч том бүлэг бий. Иймд бид Стамбулд гайхалтай тоглож чадна гэж бодож байна” хэмээн ярьжээ.

Ливерпүүл клуб 14 жилийн тэртээ АС Милан клубтэй Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг Стамбул хотын “Ататюрк” цэнгэлдэх хүрээлэнд хийсэн. Тоглолтын эхний хагаст 3-0 харьцаатай хожигдож яваад С.Жеррард, Ш.Алонсо болон В.Шмицер нарын гоол, нэмэлт цагт 11 метрийн цохилтоор хаалгач Е.Дудекийн гайхамшигт хаалтаар гайхалтай ялалт байгуулж байсан. Энэ бол Европын төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх гайхалтай эргэн ирэлт байсан юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж