Олимпод шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Олимпод шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэнэ

Олимпод шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэнэ
Эрүүл мэндийн яаманд  өчигдөр 2012 оны Лондонгийн олимпийн наадамд бэлтгэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Шинжлэх ухааны академийн удирдлагууд энэхүү гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцжээ.
Уг гэрээг байгуулснаар хоёрхон жилийн дараа болох Лондонгийн зуны олимпийн наадмын бэлтгэл ажил болоод тамирчдын бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, тамирчдын хувийн эрүүл мэнд, ачаалал даах чадвар зэрэг асуудалд тус бүрчлэн анхаарах зэрэг илүү олон давуу тал бий болох боломжтой юм.
Б.БАДМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж