Нийгмийн даатгалын ажилтнууд хуурамч баримтаар мөнгө завшсан уу?

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын ажилтнууд хуурамч баримтаар мөнгө завшсан уу?

Нийгмийн даатгалын ажилтнууд хуурамч баримтаар мөнгө завшсан уу?

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс албаны хүмүүс хуурамч баримт бүрдүүлж, хувьдаа завшсан байж болзошгүй хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан болох Э, Ц нар иргэн О, Б хоёртой хуйвалдан хуурамч баримт бүрдүүлж, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй аж. Ингэхдээ нярайлаагүй хүнийг амаржсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж завшиж байсан гэх мэдээлэл байгаа юм. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийг өөрийн хамаарал бүхий хүмүүст олгож байсан баримт ч гарч ирсэн гэх. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Нийгмийн даатгалын хоёр ажилтныг Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж  эхэлсэн. Одоогоор мөрдөн шалгах ажлыг үргэлжлүүлж байна” гэлээ.

Харин Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ тухай мэдээлэл өгөхөөс татгалзав. Тус газрынхан “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс ажилчид нь завшсан хэргийн тухай манайд тодорхой мэдээлэл байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэргийг цагдаагийн байгууллага мэднэ” гэсэн юм.

Эргэн сануулахад, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд иргэдийн өвчний түүхийг хуурамчаар үйлдэж, “хөгжлийн бэрхшээлтэй” хэмээн баримт бүрдүүлэн Нийгмийн даатгалын санд их хэмжээний хохирол учруулж байсан хэрэг өмнө нь гарч байсан билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж