Сөүлд Абэ-г эсэргүүцсэн кампанит ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.14-нд нийтлэгдсэн

Сөүлд Абэ-г эсэргүүцсэн кампанит ажил үргэлжилж байна

Сөүлд Абэ-г эсэргүүцсэн кампанит ажил үргэлжилж байна

Өмнөд Солонгосын байгаль орчны мэргэжилтнүүд Мягмар гаригт Сөүл дэх Японы Элчин сайдын яамны өмнө жагсаал хийж, 2020 оны Токиогийн олимпийг эсэргүүцэхийг уриалжээ.

БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн Даваа гаригт “Токио Сөүлийн эсрэг стратегийн зориулалттай материалын экспортод худалдааны хориг тавьсан. Үүний хариу болгож худалдааны давуу эрх олгосон улсуудын жагсаалтаас Японыг хасах шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын Сангийн сайд Хон Нам Ги өнгөрсөн сард Сөүл хотод хууль тогтоогчидтой уулзахдаа “Японы Засгийн газрын авсан арга хэмжээ нь дэлхийн нийлүүлэлтийн гинжин холбооны бүтцийг сулруулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж болзошгүй гэсэн болгоомжлол төрүүлж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн экспортын хязгаарлалтаа цуцалж, дипломат яриа хэлэлцээ хийхийг Японы эрх баригчдад уриалсан юм.

Японы Засгийн газар долдугаар сарын 1-нд хагас дамжуулагч болон янз бүрийн төхөөрөмжийн дэлгэц үйлдвэрлэхэд зайлшгүй шаардагддаг гурван төрлийн материалын экспортод тавьдаг хяналтаа чангатгасан. Дээрх материалыг нийлүүлэхийн тулд зөвшөөрөл авах ёстой болжээ. Японы тал мөн эдгээр материалын заримыг Өмнөд Солонгосоос БНАСАУ-д нийлүүлсэн байж магадгүй гэж сэжиглэж байгаа аж.

БНСУ-ын Дээд шүүхээс Дэлхийн хоёрдугаар дайны үед албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын дөрвөн ажилчинд олгохыг Японы “Nippon Steel & Sumitomo Metal” компанид 2018 оны намар үүрэг болгосны дараа Токио болон Сөүлийн харилцаа муудсан билээ.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж